“Шүүх байгуулах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга УИХ-ын баталсаны дагуу өнгөрсөн долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна. Хууль батлагдсанаар шүүхүүдийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж, Сум дундын 29 шүүхийг 50 болгосон юм. Мөн захиргааны хэргийн анхан шатны шүүх 21 аймагт дагнан байгуулагдсан буюу Сэлэнгэ, Булган аймгуудад шинээр байгуулагдаад байгааг ШЕЗ-ийн өнөөдрийн хурлаар онцоллоо.
Сум дундын шүүгч иргэний маргаан, эрүүгийн хэргийг аль алинийг нь шийддэг байсан бол хууль хэрэгжиж эхэлснээр сум дундын иргэний хэргийн шүүх, сум дундын эрүүгийн хэргийн шүүх гэсэн бүтэц, зохион байгуулалттай ажиллаж байна.
Хэдийгээр шүүхийн бүтцэд өөрчлөлт орсон ч өмнө нь батлагдсан орон тоонд өөрчлөлт ороогүй нь нэг давуу тал гэж ШЕЗ-ийнхөн үзэж байна. Мөн хууль хэрэгжиж эхэлснээр анхан шатны шүүхийн нийт 40 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаад байсан бол нэр дэвшигчид 300 орчим хүн өргөдөл, бичиг баримтаа өгчээ. Үүнээс 250 шүүгч нь сонгон шалгаруулалтад тэнцэж, тунаж үлдсэн байна. Эдгээр тэнцсэн шүүгчээс ирэх есдүгээр сард шалгалт авах аж.
Д.Ундрах /24tsag.mn/