Чингэлтэй дүүргийн VIII хороо, Гэсэр сүмийн уулзвар орчимд 29-53 улсын дугаартай гал командын автомашин суудлын автомашинтай мөргөлдөж онхолджээ.
Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан н.Бурмаагаас тодруулахад “Тийм осол гарсан нь үнэн. Манай алба хаагчид галын дуудлага хүлээн аваад явж байтал “pit” загварын суудлын автомашин хажуунаас нь мөргөсөн байсан.
Манай машин дотор гурван алба хаагч зорчиж явсан. Тэд ГССҮТ-д үзүүлэхэд хөнгөн гэмтсэн байна гэсэн. Шуурхай албаны машин дуут дохиогоо хангинуулаад явж байхад манай жолооч нар зам тавьж өгдөггүй. Үүнээс үүдэж осол аваар гарч байна” гэсэн мэдээллийг өгөв.
Хэргийн газар Замын цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг хийж, шалтгааныг нь тодруулахаар ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (2)