Танзани улсын Уул уурай, эрчим хүчний яамыг төлөөлсөн баг болон Бүгд найрамдах Зимбабве улсын Эдийн засгийн бодлогын шинжилгээ, судалгааны газрын дарга, судлаачид өнгөрсөн долоо хоногт манай улсад айлчиллаа.
Энэ үеэр манай улсын бичил уурхайн салбарын үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан байна.
Айлчлалын баг Монгол улсын бичил уурхайн салбартай холбоотой төрийн болон төрийн бус байгууллагуудтай уулзаж, төрөөс баримталж байгаа бодлого, эрхзүйн орчин, түүний хэрэгжилт, бичил уурхайн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж буй арга зам, ололт амжилттай танилцжээ.
Үүнээс гадна бичил уурхайн салбарт амжилттай авч хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг судалжээ.