Нийслэлийн хэмжээнд инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд амралтын өдрүүдэд ачаалал ихтэй ажиллажээ.
Иргэд болон аж ахуй нэгж байгууллагаас нийт 16 санал гомдол хүлээн авч шуурхай зохицуулалт хийж холбогдох дүүрэг, инженерийн байгууллагуудын диспетчер, албан тушаалтанд мэдэгдэж, үүрэг өгч шийдвэрлэлтэд нь хяналт тавьж ажилласан байна.
Үүнд: УБЦТС 1, ОСНААУГ ХҮТ-12 /ус хангамж/ 1, УБ нэгтгэл гэрэлтүүлэг 1, НМХГ 1, НӨХГ 1, НАЗГ 1, БГД, ХУД-ийн Боловсролын хэлтэс 2, СХД-ийн ДБТХ 1, БЗД, ХУД, СХД-ийн гэрэлтүүлэг 3, БЗД-ийн Өрхийн эмнэлэг 1, Нийтийн тээвэр 2, 102-1. Сүхбаатар дүүргийн 7-р хороо 100 айл орчмын аж ахуйн нэгж “Жавхлант” хүнсний дэлгүүр болон цайны газар, “Хэрэмт цамхаг”, “Бөртэ төв”, Сүхбаатар дүүргийн ажилчдын орон сууц зэрэг байгууллагууд нь зөвшөөрөлгүй цэвэр усны огтолгоо авч, төлбөр тооцоо хийгээгүй байсан зөрчлийг илрүүлж, усны хэрэглээг 14:00 цагаас хязгаарлажээ.
Тиймээс Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөлгүй цэвэр усны шугамнаас авахгүй байхыг анхааруулж, үндсэн шугамыг гэмтээн хэрэглэгчдийг хохироох аюул учирч болохыг санууллаа.