Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын томоохон их сургуулиудын дотуур байрны бүртгэл энэ сарын 28-нд эхлэх бөгөөд гурав хоног үргэлжилнэ.
Харин “Оюутны хотхон”-д байрлах 1000 оюутны байрны бүртгэл хичээлийн шинэ жилийн нээлтээс хойш эхлэхээр болжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 43 дотуур байр байдаг гэсэн тооцоо бий. Дотуур байранд амьдрах оюутнууд доорх материалыг бүрдүүлж ирж байж бүртгүүлэх аж.
БҮРТГҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТ:
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Сургуулийн томилолт
• 4 хувь цээж зураг
• Төлбөр төлсөн баримт
• Оюутны хувийн өргөдөл
Нийслэлд жилдээ 40-50 мянган оюутан орон нутгаас ирж суралцдаг. Үүний 14 мянга нь дотуур байранд амьдрах боломжтой. Жил бүрийн өдийд дотуур байрны төлбөрийн нэмэгдэл эцэг, эхчүүдийн санааг зовоодог билээ. Тэгвэл энэ жил 1000 оюутны байрны хувьд 780 мянган төгрөгийн үнэтэй байна. Гэхдээ энэ сарын 20-нд Удирдах зөвлөлийн хурлаар энэ үнээ барих эсэх нь тодорхой болох аж.
МУИС-ийн дотуур байрны нэг жилийн төлбөр өнгөрсөн жил 400 мянган төгрөг байсан бол энэ жил 230 мянган төгрөгөөр буюу 50 гаруй хувиар нэмэгдэх төлөвтэй байна. МУБИС-ийнх 385 мянга, ШУТИС 450, Улаанбаатар их сургууль 450 мянган болсон байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)