Нийслэлд зам шинээр тавих болон, сэлбэн нөхөх ажил үргэлжилсээр байгаа билээ.
Тэгвэл зуслангийн чиглэлийн зарим замыг хэсэгчлэн нээсэн байна. Тухайлбал, Долоон буудлын замын цагдаагийн посттой уулзвараас Шадивлан хүртэлх таван км автозамыг нээжээ.
Тиймээс иргэд энэ замыг сонгон зорчих боломжтой гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллэв.
Харин зам засварын ажлыг ирэх сарын нэгнээс өмнө албан ёсоор дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг албаныхан дуулгасан юм.