Архангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид усанд живсэн 13 настай хүүг энэ сарын 21-нээс эхлэн эрэн хайж байна.
Тус аймгийн Хотонт сумын Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар Орхон голын усанд живсэн гэх дуудлагыг ар гэрийнхэн нь өгчээ.
Мөн Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Хорголын-Ам” гэдэг газар иргэн 41 настай эрэгтэй Идэр голын усанд энэ сарын 24-нд живсэн байна. Одоогоор тус аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.
Ойрын өдрүүдэд цаг агаар үргэлжлэн халах төлөвтэй байгаа тул усанд осолдохоос сэрэмжилж болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.