2015.8.27, Пүрэв гараг / Билгийн тооллын: 12
Намрын тэргүүн хөх бич сар
Элдэв тэнгэртэн одтой, хөхөгчин гахай өдөр
Аргын тооллын: 2015.8.27, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 06.09-19.46
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэл сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.