Налайх дүүргийн 3-р хороонд өчигдөр 17:00 цагт ..... тоотод ахуйн хэрэглээний 14 литрийн газ дэлбэрч 31 настай эрэгтэй "М" түлэгдэж гэмтсэн хэрэг гарлаа. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Харин гэмтсэн иргэний хувьд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд манай улсад ахуйн хэрэглээний газ дэлбэрч бэртэж гэмтсэн, түлэгдсэн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Мөн газ үнэртэн мансуурч буй хүүхэд залуучууд улам бүр хүрээгээ тэлсээр байгаа гэхэд болно. Тиймээс хууль хяналтын байгууллагууд ахуйн хэрэглээний газыг зориулалтын газар нь журам, дүрмийн дагуу зарж борлуулж байхаар болгосон. Гэвч хүүхэд, багачууд гэлтгүй томчууд болгоомжгүй байдлаасаа болж ахуйн газанд түлэгдэх, хордох асуудлууд гарсаар байгааг албаныхан онцолж байна.
Д.Ундрах /24tsag.mn/