Стандарчилал хэмжил зүйн газар төрийн байгууллагуудаас анх удаа дэлхийн ISO 9001 стандартыг нэвтрүүлжээ.
Тус стандарт нь Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлох олон улсын стандарт юм. Үүнийг нэвтрүүлснээр төрийн үйлчилгээг ил тод нээлттэй, шуурхай, хүнд сурталгүй иргэдэд үйлчилж хүргэх гэнэ.
Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартын шаардлага ханган баталгаажуулалтын гэрчилгээг манай улсын 76 байгууллага авсан байдаг аж. Үүнээс 21 төрийн байгууллага, төрийн өмчит хувьцаат компани байна. Харин Засгийн газрын яам, агентлагуудаас анх удаа нэвтрүүлсэн нь Стандарчилал хэмжил зүйн газар болжээ.