Сүүлийн таван жилд олгогдоогүй хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ жил олгохоор болсон билээ.
Ашигт Малтмалын Газраас нийт 10 талбайд ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалт зарласан.
Энэ дагуу өнгөрөгч даваа гаригт Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох бүртгэл эхэлсэн ч серверт алдаа гарсан гэх шалтгаанаар бүртгэлийг зогсоож, 51 аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцласан талаар бид мэдээлж байсан.
Тэгвэл тус газраас серверийн асуудлаа шалгаж маргааш буюу баасан гаригт 11:00-11:05 цагийн хооронд таван минутын хугацаанд туршилтын журмаар Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох бүртгэл явуулахаар болсон байна.
Туршилтын ажиллагаа тул мэдээллээ үнэн зөв бөглөхгүй байхыг АМГ-аас анхааруулжээ. Харин албан ёсны бүртгэл ирэх даваа гарагт явагдах юм.