Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жолооч нарыг торгуулиар “цаазлах” хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

2015-9-01
0
ЖИРГЭХ

АРД ТҮМНЭЭ ТОРГУУЛИАР БУС ЖОЛООНЫ КУРСЭД СУРАЛЦАЖ БАЙХАД НЬ ХУУЛИА БИЕЛҮҮЛДЭГ САЙН ЖОЛООЧ БОЛГОЁ

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнөөдрөөс хэрэгжинэ. Жолооч нарыг торгуулиар “цаазлах” энэхүү хуулийг “мэндэлсэн” цагаас нь эхлэн хатуу чанга хууль болсон гэдгийг хэлэх хүн олон байна.

 

Түүнчлэн хуулийг хэрэгжүүлэх орчинг бүрдүүлээгүй атлаа хууль биелүүлэхийг шаардаж ард түмнээ торгууль нэрийдлээр сүрдүүлсэн хууль батлах боллоо хэмээн эрх баригчдыг шүүмжлэх хүн ч олон байгаа юм.

 

Үнэндээ энэхүү хууль хатуу хууль болсон нь нууц биш. Тодруулбал хэт удаан явбал 19 мянган төгрөгөөр торгоно,  тээврийн хэрэгслээ үзлэгт оруулалгүй унавал 192 мянган төгрөгөөр,  ядарсан үедээ жолоо баривал 48 мянгаар, жолооч, зорчигч хамгаалах бүсээ зүүгээгүй бол 9000 төгрөгөөр торгоно гэх мэтээр амьдралд хэрэгжихэд хүндхэн хуулийн заалтууд багтсанд жолооч нар эгдүүцэж байгаа юм.

 

Тиймээс ч энэхүү хуулийн талаар олон нийтийн сүлжээнд “Удаа явбал торгоно, хурдан явбал торгоно, зогсвол торгоно, хөдөлвөл торгоно тиймээс нисвэл л халааснаасаа мөнгө алдахгүй юм байна” гэх хошигнол хүртэл гараад амжсан юм.

 

Уг нь жолооч нарын чадавхийг дээшлүүлж, ухамсарыг нэмэгдүүлбэл заавал торгуулиар хуулийг биелүүлдэг болгож, төр төмөр нудрагатай гэдгийг мэдрүүлэх нь тийм ч зөв шийдэл биш байлтай.

 

Сүүлийн жилүүдэд жолооны үнэмлэхгүй хүн ховор болсон. Дуртай болгон нь жолооны курст бүртгүүлсэн болж, ганц нэгэн удаа машины жолоо мушгичихаад л  жолооч болж байгаагаас зам тээврийн осол, дүрэм журам зөрчдөг явдал газар авах болсон гэхэд нэг их хилсдэхгүй. Тиймээс “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр жолооч болсон хойно нь торгуулиар шийтгэх бус жолооч болохоос нь өмнө машин сайн жолооддог, дүрэм журмаа мэдэж, барималдаг жолооч болгож төгсгөх нь л чухал байгаа юм.   

 

Ямартай ч өнөөдрөөс хэрэгжих шинэ хуулийн талаар жолооч, явган зорчигч нараас зарим нэгэн зүйлийг тодрууллаа.

 

АЙХТАР ЧАНГА ХУУЛЬ БОЛСОН БАЙНА

 

Иргэн Н.Бат-Эрдэнэ: Айхтар чанга хууль болсон байна
 

-Та маргаашнаас /өнөөдрөөс/ хэрэгжих хуулийн талаар хэр мэдээлэлтэй байна вэ?

 

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээс зарим нэгэн зүйлийг уншиж судалсан. Айхтар чанга хууль болсон байна лээ.

 

-Та яагаад чанга хууль гэж үзэж байгаа юм бэ?

 

-Уг нь хуулиа биелүүлдэггүй хүмүүст анхааруулга сануулга өгөх нь зөв л дөө. Гэхдээ ядарсан үедээ жолоо барьвал торгоно гээд байгаа юм. Үнэхээр хүнийг ядарсан үгүйг яаж мэдэх юм. Архи уусан бол үлээлгээд мэдэж болох, харин ядарсан хүнийг яаж мэдэх юм. Цагдаа нар "та ядарсан үедээ жолоо барьжээ" гээд торгоно гэвэл бид торгуулж л таарах байх. Төрийн цагдаагийн өмнөөс эсэргүүцээд зогсох хүн ховор шүү дээ. Энэ мэтээр л хатуу хууль болсон байна лээ.

 

-Уг нь дүрмээ зөрчихгүй бол торгохгүй байх л даа тийм ээ?

 

-Тийм л дээ. Гэхдээ манай улсын зам, гэрлэн дохио ийм байхад дүрэм зөрчихгүй байна гэдэг ховор л байх. Жолооч нар ямар нэгэн байдлаар дүрэм зөрчиж л байгаа.

 

УХАМСАРТАЙ САЙН ЖОЛООЧ НАРЫГ БЭЛТГЭДЭГ БОЛГОХ НЬ ЧУХАЛ БАЙНА

 

Иргэн А.Алтанхуяг: Ухамсартай сайн жолооч нарыг бэлтгэдэг болгох нь л чухал

 

-Та замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэр сайн хууль болсон гэж үзэж байна вэ?

 

-Зарим нэгэн заалтыг нь эс тооцвол сайн хууль болсон гэж үзэж байгаа.

 

-Зарим нэгэн зүйл заалт гэж ямар заалтыг хэлж байна вэ?

 

-Одоо сайн санахгүй л байна. Гэхдээ зорчигч бүсээ бүслээгүй бол жолоочийг торгоно гэж байсан. Нэг км газар яваад буух зорчигчийг "бүсээ бүсэл" гэвэл дургүйлхэх л байх. Манайхан ямар бүсээ бүслэж сурсан улс биш.

 

-Хэт удаан явбал торгоно гэж заасан. Үүнийг жолооч нар эсэргүүцэж байгаа бололтой. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

 

-Манай жолооч нар ер нь бол их бүдүүлэг. Зорчих хэсгээр явж байгаа атлаа утсаар яриад бараг зогсчихдог. Тийм хүмүүсийг бол торгох нь зөв. Ер нь торгох энэ тэр нь яах вэ хамгийн гол нь ухамсартай сайн жолооч нарыг бэлтгэдэг болгох нь л чухал байна шүү дээ.

 

-Манай улсад хууль хэрэгжүүлэх орчин хэрэг хангалттай байна гэж үзэж байна вэ?

 

-Үүнийг хэлэхэд бэрх л дээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд хотын төв хэсгийн замын тэмдэг, тэмдэглэгээ харьцангуй сайн болсон. Харин захын гэр хороололд бол тийм зүйл нь үнэхээр дутмаг шүү. Тэгэхээр энэ талаар анхаарах хэрэгтэй мөн хуулийг хэрэгжүүлэх журмыг бас сайн хийхгүй бол хэрэгжихэд хэцүү л байх даа.  

 

ГАРЦ ГАРАМЫГ НЬ ХАНГАЛТТАЙ ХИЙЧИХЭЭД ДАРАА НЬ ЭНЭ ТОРГУУЛЬ ГЭХ ЗҮЙЛЭЭ ЯРИХ НЬ ЗӨВ

 

Иргэн Д.Жамъян: Гарц гарамыг нь хангалттай хийчихээд дараа нь энэ торгууль гэх зүйлээ ярих нь зөв

 

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хэрэгжиж байна. Энэ хууль явган зорчигчийн үүргийг ч тодорхой тусгаж, хариуцлагыг ч нэмэгдүүлсэн байсан. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

 

-Явган зорчигчийг "гарцаар гар" гэж байгаа нь туйлын зөв. Гэхдээ өнөөх гарц гээч зүйл нь манай улсад их ховор байх юм аа. Гэтэл ховор зүйлээрээ заавал гарах ёстой үгүй бол торгоно гэхээр хэн таалагдах билээ. Харин гарц гарамыг нь хангалттай хийчихээд дараа нь энэ торгууль гэх зүйлээ ярих нь зөв.

 

-Явган хүний гарц үнэхээр ховор байна гэж та бодож байна уу?

 

-Тийм л байгаа биз дээ. Яг энд л гэхэд гарц гэх зүйл алга. Манай гэрийн ойролцоо ч гарц байхгүй. Тэгэхээр би торгуулиахгүй гээд гарц хайгаад яваад байхгүй шүү дээ. Үүнийг явган зорчигчид бүгд л хэлнэ дээ.

 

ОЙР ХАВЬД ГАРЦ БАЙХГҮЙГЭЭС ГАРЦГҮЙ ГАЗРААР ЗАМ ГАРЧ БАЙГААД ТОРГУУЛВАЛ ТОРГУУЛИА ТӨЛӨХГҮЙ

 

Иргэн А.Алтантуяа: Торгуулиа төлөхгүй

 

-Та замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийн талаар хэр мэдээлэлтэй байна вэ?

 

-Манай хүүхдүүд л "Ээжээ гарцаар гарахгүй бол торгуулна шүү" гээд л байсан түүнээс өөр мэдэж байгаа зүйл алга л байна даа.

 

-Үнэхээр гарцгүй газраар замын хөдөлгөөнд оролцож байгаад торгуулвал та хэрхэн хүлээж авах вэ?

 

-Би замаар явж байгаа машинуудаас маш их айдаг. Манай жолооч нар ёстой галзуу солиотой юм шиг хөдөлгөөнд оролцдог. Тиймээс ч би ойр орчимд гарц байвал заавал гарцаар гарахыг боддог. Харин зарим газарт гарц олдохгүй тун төвөгтэй байдаг. Хөл муутай болохоор зарим үед гарцгүй газраар гардаг. Харин ойр хавьд гарц байхгүйгээс гарцгүй газраар зам гарч байгаад торгуулбал торгуулиа төлөхгүй. Үнэхээр гарц байсан бол би түүгээр нь л гарах байсан.   

 

24TSAG.MN

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
Улаанбаатарт 3 градус дулаан байна
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • Зочин (103.26.194.222)
    дүрэм журам биелүүлэхгүй бол мөнгө төл мөнгөө төлөөд дураараа дуриг
    2015 оны 09 сарын 03 | Хариулах
  • зочин (112.72.13.227)
    явган явж чадахгүй хүн мөргөөд байдаг новшнуудыг жолооч бүү болго бүх машин барьдаг эрх авсан хүнийг ахин шалгатанд оруул хөдөөгийн жолооч нарыг хотруу бүү оруул
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.195.11)
    Medeelel bichsen setgvvlchid uursduu ter tavtsanda zogsmoor umaa...
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.195.11)
    Yun tsaaz ve soliotoi umuu..mgl huuli 3honog shvv dee bvgd l zahirgaanii hariutslagiin huulid bsan zaaltuud avilgachid l torguuliig jaahan nemj.tedend idej uuh n bagadaad bga um blgvi dee...hehe.
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зөв (150.129.143.140)
    Мэддэг хэлээр нь жолооч нартай ярих хэрэгтэй, торгох нь зөв
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • zochin (202.170.68.233)
    setguulch nar irgediig huuli durmee chandlan biyluulehiig urialah ystoi, dandaa eserguutssen irgediig turhirsan zuil bichij bhiin, bi l lav durmee chanad biyluulne, tegvel hen ch namaig torgohgui. bugdeeree huuli durmee chandlan biyluultsgeey.
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • irgen (203.169.50.29)
    shuniin tsagaar orshin suugchid untaj amarch baih ued hund daatsiin achaani machinii jolooch nar huchtei hiin signaliar duut dohiog duraaraa dugargaj amgalan taiban baidliig aldagduulj baina. Hotiin dargaa anhaarch uzeech.
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.10.23.121)
    нийтийн тээвэрийн шинэчэлийг иргэд олнох нь дэмжэж байна мөн дутагдал байна үүнд 1 жолооч зорчигч нарт тавих хяналтаа сайжруулах 2 богно ээлжэнд дунд оворын тэрэг явуулаж шатгуун хэмнэх иргэдийн хүлээх хугцааг багсгах 3 дамжан суухад 30 м ийн хугцаанд үнэгүй 1 цагийн хугцаанд 250 төг болгох арга хэмжээ авмаар байна мөн шинээр гарсан чиглэлээ мэдээлийн хэрэгцэлээр иргэдийг залхатал суртчалах нь чухал байна
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.10.23.121)
    маш зөв дүрэм би дэмжэж байна явган хүний гарц хангалтай байна шүү дээ шинээр нэмэж гарц гарагсаар л байна хэт олон гарц байх нь замын хөдөлгөөнд муугаар нөлөөлнө түгжэрээ их үүснэ оновчтой газраа гарц нь байх нь чухал
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (150.129.141.50)
    ЭНЭ ШИНЭЧЛЭГДСЭН ХУУЛИНД ОРСОН ХЭТ УДААН ЯВБАЛ ТОРГОНО ГЭДЭГ ЗААЛТЫГ ЦАГДАА БОЛГОН МАШ ЧАНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ ШҮҮ, ОДООГЫН ЦАГДААГЫН ДАРГА НАРЫН ЧАНАРГҮЙ ЖОЛООНЫ КУРСУУДЫН ХИЧЭЭЛДЭЭ ОЧДОГГҮЙ ЗӨВ УХАРЧ ЧАДАХГҮЙ ТӨГСӨГЧИД ХОТЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙН НЭЛЭЭД ХУВИЙГ ҮҮСГЭЖ БАЙНА. ТҮГЖРЭЛ ДОТОР УРДАХ МАШИНДАА ШАХААД ЗОГСЧИХ ЗАЙН БАРИМЖАА БАЙХГҮЙ ӨЧНӨӨН МАШИН УРДУУРАА АЛДСАН, ЧҮҮ ЧАМАЙ СИЙМХИЙ ОЛЖ УРД НЬ ГАРАХЛЭЭР РУЛИЭ ТАС АТГААД ШҮДЭЭ ЗУУЧИХСАН КОПУТАН ДЭЭГҮҮРЭЭ ӨЛИЙЧИХСӨН НЭГ ХҮҮХЭН, НЭГ АНИА. БАС НЭГ ХЭРЭГЖДЭГГҮЙ ГОЛ АСУУДАЛ БОЛ ХОТЫН ЗАХ, ХОТ ХООРОНДЫН ЗАМД ХОЛЫН ГЭРЭЛЭЭ СОЛИДОГГҮЙ НЭГНИЙГЭЭ ГЭРЛЭЭРЭЭ ГЯЛБУУЛЖ ҮХЭР АДУУ МӨРГҮҮЛЖ, ЗАМ ДЭЭР ЗОГССОН ЗОРЧИХ ХЭСЭГ ЧӨЛӨӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АРААС ОРУУЛЖ ХОРЛОСОН ХАРАНХУЙД ЗУГТААН АЛГА БОЛОХ ЖУДАГГҮЙ ШИНЭ ҮЕИЙН ХҮНИЙ МӨС МУУДСАН ЖОЛООЧ НАР. ЭНЭ АСУУДЛААС БОЛЖ ОЛОН ХҮН АЛТАН АМИА АЛДАЖ ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ ХОХИРООД ХОХИРОЛ ГОМДЛОО НЭХЭХ ЭЗЭНГҮЙ ҮЛДЭЖ БАЙНА. БАЙНА. ЭНЭ ХОЁР АСУУДЛЫГ Л НЭН ТЭРГҮҮНД ЦЭГЦЛЭХ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ. ШИНЭ
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (43.242.243.142)
    Иргэн Д.Жамъян гуай та замаар дүүрэн гарц болгох гээ юу. Нэгэнт л гарсан хуулиа иргэд биелүүлэх л хэрэгтэй. Хараад байхад хэдхэн хүн л эсэргүүцээд байх шиг байх юм. Дэмжиж байгаа игэд байгаа ш дээ. Хотод олонхийн эрх ашгийг хүндэтгэж амьдарна шүү. Ямар хөдөө байгаа биш дээ. Бидний монголд тодорхой хэмжээний ташуур хэрэгтэй шүү...
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (219.167.60.14)
    Durmere yavaa.
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (219.167.60.14)
    Durmere yavaa.
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (219.167.60.14)
    Torguulaxaas aij bga bol o
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • xun (219.167.60.14)
    T1 setguulchee!!! Turiin xuuliig eserguutsexee bolioroi!!! Ene uls orond xuuli durem gej yum bga shuu!!! Irgedee Turiin xuulia dagaj durmeere zamiin xudulguund oroltsno uu! Tegsen baixad xench taniig torgoxgui!!!
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Zochin (202.179.8.14)
    Tsagdaa nar ni yag 100 huv buren shudarga ajillaj chadadh uu Ene huuliin heregjiltend ard tumen hohirno doo Tsagdaa bolood darga nart ashigtai boon orlogo orood bayajih huul bolson baih daa Toguuliin mongiig ni orlogo nereer deeguuree darga nar ideed taarna daa
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • zochin (202.179.8.14)
    Buh hund adil tegsh uilchilj huul heregjij baival boloh ni ter dee ug ni Deeguuree tom har mashintanguud bolood tednii gar hol sagsuu huuhduud ehneruuded ni uilchilehgui dee Ted nar ni neg utasaar yariad l tsagdaa ni medlee za geed l yabuulaad bna doo
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (78.156.32.227)
    Huulia changalsan ni zov shu de harin tsagdaa nar shudarga bh heregtei
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (150.129.142.211)
    Tsagdaatai muudaltsval onoo hasaad deern torgono gedegl oilgomjgui teneg bnadaa uhaan muutai muihar teneg tsagdaanar zunduu bvaashuu.tsagdaa zogsoovol jolooch buuh esgui huleegeed mashindaa suuj baih estoi.
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • teneg huuli (183.81.169.24)
    hamgiin ineedtei ni yavgan zorchigch nasan turshdaa torguulah magadlal mash undur yum baina huduu oron nutgiin zamd garts baihgui bolhoor yah ve UIH-n Bathuu gaui uuniig bodson uu
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • зочин (103.229.123.160)
    Өнөөдөр хотын замаар явж байхад нэг юм ажиглаваа. Жолооч нар цагдаа харахаараа инээгээд байх шиг харагдаж байна.Цагдааг элэглээд байгаа юм уу. Нэг хүнээс асуусан нь ийм хууль гарсан гэх юм. Сая жуулчин татах арга нь юм болов уу. Инээж байгаа, ярзайж байгаа нь марзан байлаа. Бас ядраагүй харагдаж байна лээ.
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • иргэн (103.229.123.160)
    Би элэг муутай, Налайхын замд элэг доргичих гээд хурдан явж чаддаггүй юм, эм авах мөнгөөрөө торгуулахнээ, одоо яах вэ байз.
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.19.66)
    MANiig tor barij baih uyd arai ch ingej daramtaldaggui baisan
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.22.234)
    YADARSAN GESEN UGNEES BOLJI BITGII KHUULIIG GUIL BOLGOKH GEED BAITSGAA . YADARSAN UGUYGEE UURSDUU MEDERCH YAW TA NART L SAIN BOLSON BAINA .
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
    • иргэн
      хуулийн ийм заалт байна, хөө, арай өөр найруулгатай бол ойлгоно шүү дээ, хуулийг ийм тэнэгүүд хийж байхад егөөдөхөөс өөр арга алга
      2015 оны 09 сарын 01
  • Зочин (122.201.22.234)
    UKHAMSARGUY KHUMUUSD KHICHNEEN AMAARAA KHELEED NEMER BAIKHGUY , SHUUD KHALAASTAY NI YARIWAL ZOKHINO . MASH SAIN KHUULI BOLSON . UKHAANGUY TENEG UKHAMSARGUY . GAZAR DEER GANTSAARAA BAIGAA YUM SHIG ZAN GARGADAG LALARUUDYG SAIN TORGOOD UGUKHUD KHULKHI NI BUUKHGUY KHAACHDAG YUM BE?
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • иргэн (103.229.123.160)
    Хөөрхий ядарсан эмгэн өвөө 2 салхинд гарах санаатай циркийн арын замаар гарч байсан, ашгүй ойр орчимд цагдаа байсангүй, дараагийн удаа баригдвал тэтгэврийн хэдээ торгуульд өгнө.
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Шүүмжлэгч (112.72.13.50)
    Ядаргаа оношлодог багаж 1 тэрбум төгрөгөөр цагдаад шахна. 99990000. Уг нь зөв заалт гэхдээ хуулийн цоорхойг ашиглаж луйвар хийх, дарамталж хээлтүүлэхдээ гарамгай хүмүүс олондоо олон. Гарцнаас хол амьдардаг нэг авгайг дагахад л хоолны мөнгөндөө санаа зовохгүй юм байна. Шинэ ядуу цагдаа нар минь
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Муухай царайт (112.72.13.50)
    Хүний зэвүү хүрмээр зэрлэг царайтнууд хэзээ ч ядаргаатай харагддагүйшдээ.
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Иргэн (112.72.13.50)
    Ядарсан царайтай хүмүүст бол хатуу хууль болжээ.
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.22.237)
    би Сэлэнгэ байнга явдаг Дарханы замд өөрийн болон бусдын амь насыг үл огоорсон галзуучууд маш олон
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.13.50)
    Одоо ядарчүү үгүй юу гээд булан бүрт зогсоож барилдуулж үзэхүү. Ядаргааг тайлбарлах хуулийн тодорхойлолт байгаа байлгүйдээ. Эсрэг тохиолдолд хээл хахуулийн ядаргаанд орсон цагдаа зүгээр явуулахгүй хоргооно шүү дээ.
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.13.50)
    Урдуураа хар хөлтэй юм алхуулдаггүй, эсвэл оочир дарааллын тухай ойлголтгүй зэрлэгүүд маш олон асуудлын эх үүсвэр болж байна. Үүнийг зохицуулахад ухаалаг арга хэрэгтэй. Тодорхойгүй заалтууд авлигалын эх үүсвэр болно. Ер нь авлигал гэдэг юм манай нийгмийг идэж сөнөөж байна шүү. Авлигалын эсрэг мэдээлэл тэмцэл огт алга гэхэд болно. Урлаг соёлыг нийгэмшлийн соёлд чиглүүлж урамшуулж буй юм алга. Дандаа л монгол дээл бөх морь. Энэ янзаараа бол монгол гутал өмссөнөөс болж тоормосоо гүйцэд гишгэж чадахаа болих, машин барьж явахдаа барилдах ойрхон болсон. Энэ ялдамд хэлэхэд жолоо барьж буй хүмүүсийн хувцас тоглоом биш шүү. Эрхбиш хуулинд тусгасан биз.
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.13.50)
    Ер нь зөв. Харин зохицуулагч цагдаагийн толгой доторхиос хамаарах зүйл нэлээд байна. Жишээ нь ядарсан гэдгийг хэрхэн тогтоох вэ. Миний бодлоор ядарсанаас гадна хэт сэргэлэн бүр хагас галзуу байдалтай залуучууд их олон. Хэт сэргэлэнчүүдйн доод бүлэг нь цаанаа маш том стресс, дээд бүлэг нь сагсуурал хэмээх мэдрэлийн өвчтэй байна. Жолооны сургуульд тэднийг эмчлэх оролдлого хийх л хэрэгтэй. Автобус микроны жолооч нарын толгойг сайн цэнэглэж байхгүй бол тэд их далимдуулж байна. 1-р эгнээ минийх гээд бүрэн итгэсэн, дээр нь 2-р эгнээг хүч түрэн орж гүйцэж түрүүлэхийн тулд бас эзэгнэдэг гэх мэт.
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (49.0.160.218)
    Үнэндээ би бүсээ бүслэхгүй явж байгаад үхнэ үү яана уу миний эрх.Миний төлөө санаа тавиад намайг торгоод тэр мөнгө нь ямар ч хэрэггүй газар улсын төсөвт төвлөрөөд байдаг нь ямар учиртай юм бэ? Ядаж өнөөдрөөс хууль хэрэгжиж байна та бүслээрэй гэж хэлбэл би ойлгоноо, гэтэл 91 нд бөөн гацаанд хүүхдээ хүргэх гээд хүн болгон яарч байхад зогсоогоод торголоо сая. ЗЦГ эргээд авилга авах бүрэн боломж хуулиар нээгдсэн байна шүү хүмүүсээ.
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
    • Зочин
      Таныг үхүүлэхгүй байх нь төрийн үүрэг шүү.
      2015 оны 09 сарын 01
  • Зочин (150.129.141.30)
    Явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл дээрхи торгуулийг тавиад хэрэв давтах юм бол явган явах эрхийг нь хасах юм гэсэн ха ха айхавтар чангадуу хууль хэрэгжихнэдээ
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.13.50)
    Хүүхэд бужигнасан орон сууцны ганц нарийнхан замаар хар хурдаараа явдаг залуухан сармагчин олон байхым. Хуульд тэдний талаар заалт оруулсан боловуу. Угаасаа хүнийг хүндэтгэх наад захын соёлгүй хүмүүст хийхгүй юм гэж алга. Өчигдөр Рапид Хурдын 25-р байрны 4-р орцоор маш цэвэрхэн юниформ хувцастай цагаан царайтай намхавтар нуруутай нэгэн цагдаа гарч ирэнгүүтээ хаалга гүйцэд хаагдаагүй байхад пархийтэл нусаа нийж чулуудаад police хэмээх машиндаа суугаад явсан. Тэнд амьдардаг байж ч магад
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • жолооч (203.194.114.114)
    хэт ядарсан үедээ цагдаагын хажуугаар гарахдаа огт ядраагүй юм шиг хөөрч инээж халгиж цалгиж гарахыг хичээгээрэй тэгэхгүй бол цагдаа таныг зогсоогоод 48000 төгрөгөөр торгох нь байна шүү.ккк. АЛИВАА ХУУЛЬ АЛДААТАЙ ОНООТОЙ Л БАЙДАГ. ЭНЭ ШИНЭЧЛЭГДСЭН ХУУЛИНД ОРСОН ХЭТ УДААН ЯВБАЛ ТОРГОНО ГЭДЭГ ЗААЛТЫГ ЦАГДАА БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ ШҮҮ, ОДООГЫН ЦАГДААГЫН ДАРГА НАРЫН ЧАНАРГҮЙ ЖОЛООНЫ КУРСУУДЫН ЗӨВ УХАРЧ ЧАДАХГҮЙ ТӨГСӨГЧИД ТӨГСӨГЧИД ХОТЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙН НЭЛЭЭД ХУВИЙГ ҮҮСГЭЖ БАЙНА. ЧҮҮ ЧАМАЙ СИЙМХИЙ ОЛЖ УРД НЬ ГАРАХЛЭЭР НЭГ РУЛИЭ ТАС АТГААД ШҮДЭЭ ЗУУЧИХСАН НЭГ ХҮҮХЭН, НЭГ АНИА. ДЭЭР НЬ ХОТЫН ЗАХ ХОТ ХООРОНДЫН ЗАМД ХОЛЫН ГЭРЭЛ. НЭГНИЙГЭЭ ГЭРЛЭЭРЭЭ ГЯЛБУУЛЖ ҮХЭР АДУУ МӨРГӨЖ, ЗАМ ДЭЭР ЗОГССОН ЗОРЧИХ ХЭСЭГ ЧӨЛӨӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АРААС ОРЖ ОЛОН ХҮН АЛТАН АМИА АЛДАЖ БАЙНА. ЭНЭ ХОЁР АСУУДЛЫГ Л НЭН ТЭРГҮҮНД ЦЭГЦЛЭХ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ. БУСАД ТОРГУУЛИЙГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨӨ ХУВЬ ХҮМҮҮСИЙН САХИЛГАГҮЙ АСУУДЛУУДЫГ ЦЭГЦЭЛСЭН Л ХУУЛЬ БАЙНА ЛЭЭ.
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • иргэн (202.70.33.162)
    Зөв хуулийн нэмэлт байна. Гэхдээ жолооны курсэд багш нар нь сэтгэл зүйн хичээл орж байх хэрэгтэй. Өөрсдөө хараал урсгахыг ззахын оронд.
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.106.153)
    Нөхцөл байдалдаа тааруулаад хуулиа хэрэгжүүлэх нь иргэн бидний үүрэг манайх өчигдөр орой дээрх зургийг харж байгаад оройн хоолон дээрээ хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг саналыг ээж аав хүү 3 баталлаа өглөө хүү маань хичээлдээ явж байхад нь араас нь харлаа ,манай гэрийн хажуу замын явган хүний гарц нь манайхаас зам хөндлөн гарахад жаахан зайтай, уг нь чигээрээ гарчихвал зам нь дөт байдаг вм хүүдээ хэлж ойлгуулсан болхоор гарцаар гарч бна шүү хүн бүр өөр өөрсдөө л үйлдэл үгээрээ багш нар шавьдаа,жолооч нар явган зорчигчиддоо,явган зорчигч жолооч нрт,цагдаа нар замын хөдөлгөөнд оролцож буй зорчигч нартаа сануулаад ойлгуулаад байвал болох л юм бна,торгох нь зөв бхаа ,гадаад орны такси зогсоол явган хүний гарц нь хол зайтай л бхйхад хүмүүс нь яг л зорчих хэсгээрээ явж байгаа харагддаг манай монголчууд ч гэсэн чаднаа бид аюулгүй эрсдлээс өөрөө өөрсдийгөө хамгаалах тулд төр засгаас гаргаж бгаа хуулий хэрэгжүүлэх нь маш зөв юм шүү
    2015 оны 09 сарын 01 | Хариулах
    • Эх оронч
      Энэ хууль манай улсын ирэгдэд яг таарсан сайн хууль. Альч оронд төрийн хууль цаазыг эсэргүүцдэггүй юм. Эсэргүүцнэ гэдэг бол ард иргэдийн ухамсар доод түвшинд байгаагийн илэрхийлэл.манай орны иргэд дуртай газраа зогсож, дуртай газраа бие засаж, өөрийн эрхээ дэндүү дээр тавиад байдаг нь хууль дүрэм сул байгаагийн гай болж өгвөл дахиад бүр чанга хууль санаачил . Тэгээд монголын хууль 3 хоног л битгий болгочихоорой. Төрийн цагдаа нар минь чанга л байгаарай . Амжилт хүсье ?
      2015 оны 09 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    2 цаг 48 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    2 цаг 56 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    3 цаг 5 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    3 цаг 16 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    17 цаг 47 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    17 цаг 54 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Өчигдөр 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК