Өнөөдөр өглөө хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг зорьж явсан галт тэргэнд нэгэн эмэгтэй амаржжээ.
Тодруулбал, галт тэргээр зорчиж явсан хөл хүнд эмэгтэй гэнэт өвдсөн байна.
Галт тэрэг зогсох боломжгүй байсан учир үйлчлэгч эмэгтэй хүүхдийг эх барьж авчээ.
Одоогоор эх, хүүхэд хоёрын биеийн байдал сайн байгаа бөгөөд аль аймгийн иргэн болох нь тодорхойгүй байгаа юм.