Туул голын сав газрын хэмжээнд анх удаа алтны шороон ордуудын усны эх үүсвэрүүдийг тоолууржуулж эхэлжээ.
2015 оны 09 дүгээр сарын 01-ний байдлаар алтны шороон ордын 19, дулааны цахилгаан станцын 2, газрын доорх ус шавхалтын 1, шинэ нисэх буудлын 1, төвлөрсөн сүлжээний 2, нийт 25 ус ашиглах зөвшөөрөл олгож, 23 гэрээ байгуулсан байна.
Сав газрын хэмжээнд анх удаа алтны шороон ордуудын усны эх үүсвэрүүдийг тоолууржуулах ажлыг зургадугаар сараас зохион байгуулжээ. Одоогийн байдлаар 13 компанийн усны эх үүсвэрийг тоолууржуулаад байгаа аж.