Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн нууц задруулсан хэрэг авлига албан тушаалын хэргээр хаацайлагдаж, “мултарсан уу”?

2015-9-04
0
ЖИРГЭХ

        Авлига албан тушаалын хэрэг яах вэ !... Төрийн нууц задруулсан хэрэг өршөөлд хамрагдаж байгаа юм биш биз...


Сүүлийн үед Өршөөлийн хуулийн асуудал нийгэмд бөөн эргэлзээ, асуудлууд үүсгэсээр байна. Ерөнхийлөгчийн хориг тавьсан асуудал ч иргэдийн дунд дуулиан хэвээр үргэлжилж байна гэхэд хилсдэхгүй.


Тэгвэл өчигдрөөс Өршөөлийн хуулийн хоригт ороогүй хэсгийг мөрдөж эхэлсэн ч эргэлзээтэй зүйлс байсаар байгааг нуух юун.


Хаа хаанаа, хэн хэндээ эргэлзээтэй энэ асуудлуудад цэг тавих мөч ээлжит бус чуулган гэж харах хүмүүс ч байна.  Угтаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан заалтуудад албан тушаалын гэх хэргүүд бий.


Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 5, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүлсэн. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийн хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт  хэргүүдийг нэмж тусгах нь зүйтэй гэж байгаа.


Гэтэл Ерөнхийлөгчийн тавьсан хоригт төрийн эсрэг гэмт хэрэг огт багтаагүй байгааг холбогдох албаныхан анзаарахгүй байгаа юм уу, аль эсвэл анзаарахгүй байгаа дүр эсгээд байгаа юм уу. Ямартай ч энэ талаар хэн ч хөндөхгүй байгаа нь сонин.


Мөн  өршөөлд хамрагдахгүй  нийт 29 төрлийн гэмт хэрэгт ч  Төрийн эсрэг гэмт хэрэг багтаагүй байгаа юм.  Тодруулбал,
1/Эх орноосоо урвах,
2/Тагнуул хийх,
3/Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах,
4/Зэвсэгт үймээн дэгдээх зэрэг өршөөлийн хуульд багтахгүй гэж байгаа ч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82-р зүйл  “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулах”,  88-р зүйл “Төрийн нууц мэдээ, баримт бичиг,    эд зүйлийг үрэгдүүлэх”,  87-р зүйл буюу  “Төрийн нууц задруулах” зэрэг Өршөөлийн хуулийн хориг хийгээд өршөөлд хамаарахгүй зүйлчлэлд багтаагүй байна.


Эдгээр зүйл ангиудыг энгийн иргэн харсан ч маш аюултай улсын нууц, төрийн эрх мэдэлтэй холбоотой асуудал байгаа ч аль алинд нь багтаагүй байгаа нь Авлига албан тушаалын асуудлыг хөндөж байгаад орхигдуулах вий гэсэн хардлага төрүүлж байна.

 

Эх орноосоо урвасан хэрэгтнүүдийн цаана төрийн нууц задруулсан нэр бүхий гишүүн байгаа ч Өршөөлийн хууль, бүрэн эрх нөлөөлж байгаа бололтой


Хэдхэн хоногийн өмнө эх орноосоо урвасан гэх хэрэгт хоёр иргэн шүүхээс 16, 22 жилийн ял сонсон байдаг. Тодруулбал,  иргэн Д.Чинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79.1-т зааснаар буруутган шүүсэн юм. Уг зүйл ангид, Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.


Тэгвэл шүүх Д.Чинбаярыг эх орноосоо урвасан хэмээн үзэж, 22 жилийн хорих ял оноолоо. Мөн тус шүүхэд уг зүйл заалтаар З.Пагамжав гэх эмэгтэй шүүгдэж, түүнийг ч мөн эх орноосоо урвасанд тооцож, 16 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.


Гэвч ийм төрлийн хэргийн цаана төрийн нууц задруулсан асуудал хөндөгдөх нь дамжиггүй.  Гэтэл өнөөдөр төрийн нууц задруулсан гэх хэрэг өршөөлийн хуулиар чөлөөлөгдөх боломж бүртчихээд байгаа юм биш үү. Тухайлбал, эх орноосоо урвасан хэргийн цаана төрийн нууц задруулсан ямар нэг гишүүний нэр холбогдож болно. Гэвч тухайн этгээдийн гишүүний бүрэн эрх, өршөөлийн хуулиас болоод уягдах магадлал тун өндөр байгаа юм.


Юутай ч Өршөөлийн хуулийн хоригийг яаралтай хэлэлцэж, төрийн нууцад хамаарсан зүйлийг тусгах хэрэгтэй гэдэг нь гарцаагүй байгаа биз. Үндэсний аюулгүй байдал, улс үндэсний эрх ашигтай холбоотой хамгийн чухал зүйл бол Төрийн нууцтай холбоотой заалтууд юм. Тиймээс хоригт багтаагүй, эс өршөөгдөх хэргүүдэд багтаагүй энэ асуудалд анхаарах хэрэгтэй гэдгийг хаа хаанаа анхаарах нь зүйн хэрэг юм.

 

24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
Улаанбаатарт 3 градус дулаан байна
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Zochin (202.131.228.91)
    Manai turiin nuuts gej baasnii yum baidiin. Uls tur chid negniigee namnah geed buh nuutsiig zadalj baihad!
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
  • Aagii (122.201.31.185)
    Ex ornoosoo urvasan nohduud orshoold hamragdan gedeg arai dendnee.ex ornoosoo shuu dee.
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
  • Irgen (122.201.31.185)
    Hohirloo baragduulzan,anhnii heregtei ulsuud zondoo bna.tegsen mortloo horig tavisan zuilden orood baih ym......dotor n ylgaj salgah heregtei baihaa.
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (85.159.211.56)
    Эх орноосоо урвагчдыг өршөөж болмооргүй л юм. _76 эргүү дагз захиалгаар хууль баталдаг болтлоо арчаагаа алдсан бол эртхэн тарчихаасай
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    1 цаг 17 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    1 цаг 26 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    1 цаг 35 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    1 цаг 46 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    16 цаг 17 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    16 цаг 24 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Өчигдөр 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК