Өршөөлийн хууль өнөөдрөөс хэрэгжиж байгаа талаар хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгсэл онцолж байгаа. Гэвч яг бодитойгоор өршөөлд хуульд хамрагдсан хүн байхгүй байгаа бололтой.
Тухайлбал, 2015 долдугаар сарын 2-ноос өмнө нь жолооны эрхээ хасуулсан иргэд ЦЕГ-ын харьяа Лицензийн төвд хандахад “Удирдлагуудаас энэ асуудлаар чиглэл ирээгүй. Тиймээс өршөөлийн хуулиар нэг ч хүний эрхийг сэргээхгүй. Эрх сэргээлгэсэн тохиолдолд давтан шалгалт өгөх үү, эс өгөхүү гээд олон асуудлаар чиглэлд бидэнд ирээгүй” гэжээ.
Өөрөөр хэлбэл, эрх сэргээлгэх хүмүүсийн шууд болоод бүгдийг нь сэргээх үү, эсвэл шалгалт авах уу зэрэг асуудлаар холбогдох удирдлагуудаас нь чиглэл ирээгүй байгаа аж.
Харин тэнсэн харгалзах болоод ял хойшилсон хүмүүс харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой болж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/