Зөвшөөрөлгүйгээр загас барьсан этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал, Мөрдөн Байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс зөвшөөрөлгүйгээр загас барьсан хэргийг илрүүлэн шалгаж байна.
Сэлэнгэ аймгийн харьяат 43 настай эрэгтэй О нарын гурван иргэн Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт цулбуурт, булуу цагаан гэх хоёр төрлийн 40 гаруй загасыг зохих зөвшөөрөлгүйгээр барьсан байжээ.
Загас барихдаа тор татан хийлдэг завь ашигласан байна.