Прокурорын байгууллагын 85 жилийн ойг тохиолдуулан Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас сум дундын 18 дугаар шүүхтэй хамтран 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, хууль тогтоомж сурталчилах ажил зохион байгуулжээ.
Тус өдөрлөгийн үеэр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 350 гаруй иргэдэд сумын эрүүгийн нөхцөл байдлыг танилцуулж, “Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт уулзалт, ярилцлага зохион байгуулж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгсөнөөс гадна Бат-өлзий сумын гэмт хэргээс урьчдилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг шалгасан байна.
Ийнхүү прокурорын байгууллагаас хөдөө орон нутагт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулсан үр дүнтэй ажил болжээ.