“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд малчдад ноосны, арьс ширний урамшуулал, газар тариалангийн салбарт хүнсний улаан буудайн урамшуулал олгодог.
Энэ онд ноосны урамшуулалд 18 тэрбум, хүнсний улаан буудайн урамшуулалд 25 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Урамшууллыг олгохдоо Засгийн газраас үр дүнгийн үзүүлэлтэй нь уялдуулах бодлого барьж байгаа. Улаанбуудайг стратегийн бүтээгдэхүүн гэж үздэг учраас төрөөс үнийг нь тогтоож, тариаланчдын улсад тушаасан тонн улаанбуудай тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгодог юм.