Энэ сарын дөрөвний 07.00 цагт Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн Хужир булан гэдэг газар иргэн 19 настай, эмэгтэй А сураггүй болсон талаар аймгийн Онцгой байдлын газарт 22.00 цагийн үед дуудлага иржээ.
Дуудлагын дагуу найман албан хаагч, нэг автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мөн өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн Хар-Ус гэдэг газар 22 настай, эмэгтэй А Ховд голын усанд живсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсний дагуу долоон албан хаагч нэг автомашин, нэг завьтайгаар эолийн ажлыг үргэлжлүүлж байна.