Өчигдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг, Налуу хэмээх газар 22:11 цагийн үед 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Увс аймгийн Сагил сумын төвийн ойролцоо 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн талаар бид мэдээлж байсан.
Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газар Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс цахим шуудангаар мэдээлэл ирүүлсэн байна. Газар хөдлөлийн улмаас ямар нэг хохирол учраагүй аж.