Явган хүний гарц гарам манай улсад тийм ч хангалттай байдаггүй. Ганц нэгэн гарц нь эхнээсээ эвдэрч, баяр наадмын өдрүүдээр олон хүнийг сандаргаж байсан удаатай.
Тэгвэл иргэд нэгэн шинэ санаа гаргажээ. Энэхүү гэр гарц хийх санал олон нийтийн сүлжээнд нэлээд дэмжлэг авсан харагдав.
Дөрвөн замын уулзварын явган зорчигчийн гарцыг ингэж хийх санал гаргасан нь үнэхээр сайхан харагдаж байна.
Энэхүү санааг Монторхын Оросоо гэдэг хүн гаргасан болохыг албан бус эх сурвалж дурджээ.