Энэ сарын 2-3-нд шилжих шөнө таксинд явж байсан машиныг дээрэмдсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл таних дөрвөн залуу такси барин “Тоёото Раум” маркын бор шаргал өнгийн 44-78 УНИ улсын дугаартай автомашинд суусан байна. Улмаар машиныг дээрэмдэн зугтжээ.
Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэргийг шалгаж, алдагдсан машиныг эрэн сурвалжилж байна. Иймд уг автомашиныг үзсэн харсан хүмүүс яаралтай 102 дугаарын утсанд хандана уу хэмээн хүсч байна. Мэдээллийн нууцыг чанд хадгална.
Д.Дуулим