“Нийслэлийн өргөө” амаржих газарт 1984-1994 онд төрсөн эх, хүүхдийн төрөлтийн түүх гардуулж байна.
1984-1994 онд манай эмнэлэгт амаржсан хүүхдүүдийн төрөлтийн түүхийг хадгалах хугацаа дууссан тул ийнхүү эздэд нь гардуулж өгөхөөр болжээ.
Төрөлтийн түүх гэдэг нь тухайн эх хэзээ, хэрхэн төрсөн, хэн эх барьж авсан, хүүхдийн биеийн жин, өндөр, биеийн байдал зэрэг бүхий л мэдээллийг багтаасан бичиг баримт юм.