Багануур 2, 4, 5-р хороонд баригдаж байгаа авто замын зураг төсөлд дугуйн зам барих саналыг тусгаснаар тус дүүргийн залуус унадаг дугуйгаар зорчих боломж бүрдэж байна.
Дээрх 3 хорооны нутаг дэвсгэрт нийт 6.4 километр авто зам, 5.2 километр дугуйн зам баригдах бөгөөд замын нийт өргөн нь 17 метр юм байна.
Үүнээс авто замын өргөн нь 7 метр, 2.4 метр нь явган зам, 2 талдаа 2 метр бүхий ногоон байгууламж, 2 метрийн өргөнтэй дугуйн замтай байхаар зураг төсөл хийгдэж одоогоор зам барилгын ажил ид өрнөж байна. Энэ оны 11-р сар гэхэд зам барилгын ажил дуусах бөгөөд ирэх жил Багануурын уурхай хүртэлх 6 километр газар унадаг дугуйн зам нэмж барихаар зураг төсөл нь хийгджээ.