Монгол Улсын төлбөрийн картын эрсдэл, түүний удирдлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, онол практик солилцох зорилгоор энэ сарын 10-нд “Төлбөрийн картын эрсдэлийн олон улсын зөвлөгөөн" зохион байгуулна. Монголын Банкны холбоо, Монголбанк, арилжааны банкууд, олон улсын төлбөрийн картын томоохон брэнд болох “ЮнионПэй интернейшнл” байгууллага энэ зөвлөгөөнийг хамтран зохион байгуулах юм.
Манай улсад тулгарч буй төлбөрийн картын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын туршлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцэн тодорхой санал, шийдлийг эрэлхийлэх, гарсан үнэтэй санал, зөвлөмжийг холбогдох төрийн болон банк санхүүгийн байгууллагад хүргүүлж хамтран ажиллахаар төлөвлөжээ. Зөвлөгөөнд холбогдох 120 гаруй төлөөлөл оролцоно.