Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн тав дахь хэсэг, 57 дугаар зүйлийн тав дахь хэсэгт заасны дагуу тендерт оролцохдоо худал мэдээлэл бүхий материал ирүүлсэн нийт 27 аж ахуйн нэгжийг зөрчил гаргасан өдрөөс хойш гурван жилийн хугацаатайгаар тендерийн шалгаруулалтад оролцох эрхийг Сангийн сайдын тушаалаар хязгаарласан байжээ. Харин “Талст өргөө” компанийн тендерт оролцох эрхийг хязгаарласан хугацаа дуусгавар болсон тул уг жагсаалтаас хассан байна.