СХД-ийн нутаг Баруун салааны зам, Зээлийн автобусны буудлын баруун замд Т.Приус маркийн авто машины жолооч Е нь явган зорчигч 45 настай эмэгтэй Ө-г мөргөж гэмтээсэн байна.
Мөн БЗД-ийн нутаг Ургах наран хорооллын урд замд Т.Приус маркийн авто машины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Т.Клугер маркийн А жолоочтой авто машинтай мөргөлджээ.
Д.Ундрах /24tsag.mn/