Орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүсч, хөгжсөний 82 жилийн ойг тохиолдуулан Хил хамгаалах байгууллагын “Шилдэг ахлагч” шалгаруулах тэмцээн явагдаж байна.
Энэхүү тэмцээнийг хил хамгаалах байгууллага улсын хил хамгаалалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.
Хилчдийг эхний шатанд анги ангидаа өрсөлдсөн бол дараагийн шатанд бүс бүсэд нь өрсөлдүүлжээ. Харин ХХБ дээр эцсийн шатанд шалгарсан шилдэг 15 ахлагч, шилдэг 10 гэрээт хилчин, 25 эмэгтэй ахлагч нар цэргийн хэргийн, урлагийн авъяас чадвар, марш тактик гэхчилэн олон төрлүүдэд өөрсдийгөө бэлтгэн өрсөлдөж байгаа аж.
Тэмцээнд өрсөлдөгчид тав хоногийн турш өрсөлдөж, шилдгээ тодруулах юм. Тэмцээний ялагчийг ХХБ-ын офицерийн эгнээнд элсэн орох, дотоодын их дээд сургуульд суралцах зэрэг олон шагнал болох юм байна.