Ирэх аравдугаар сар гэхэд улс даяар аналоги системийг бүрэн унтрааж, тоон системд шилжинэ.
Өнөөдрийн байдлаар есөн аймаг тоон системд бүрэн шилжсэн байна.
Энэ сард баруун аймгуудыг тоон системд бүрэн шилжүүлэх юм байна. Харин ирэх аравдугаар сар гэхэд баруун аймаг, мөн Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотыг тоон системд бүрэн шилжих аж.
ХХЗХ-ны гаргасан төлөвлөгөөгөөр:
Долдугаар сард: Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор
Наймдугаар сард: Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Дорнод, Сүхбаатар
Есдүгээр сард: Баян Өлгий, Булган, Говь Алтай, Дархан Уул, Завхан, Орхон, Ховд, Хөвсгөл, Увс
Дашрамд дуулгахад, сэрээн антеннаар телевизороо үздэг иргэдийн хувьд тоон системд хувиргагч төхөөрөмж авна. Нийслэлчүүд хувиргагч төхөөрөмжийг “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын салбарууд, Нарантуул зах, Баянгол барилгын материалын дэлгүүр, Драгон төвүүдэд худалдаалж байгаа. Харин орон нутгийн иргэд тухайн аймагт байрлах Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын ажилчдаас авах юм.