Жил бүрийн есдүгээр сарын 10-ны Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болдог.
Эл өдөрт зориулан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар хамтран өчигдөр хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ.
Хан-Уул дүүрэг энэ жил өөрөө хэлмэгдсэн болон хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нар нийт 213 хүнийг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна.
Монгол Улс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хүндэтгэх өдрийг жил бүр тэмдэглэдэг. Энэ өдөр хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнөө жил ч энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах аж.
Сэтгэгдэл (1)