БНСУ-ын Сувон хотын цагдаагийн газар тус дүүрэгт ажиллаж, амьдардаг Монгол Улсын иргэн, 38 настай M-ийг түр саатуулжээ.
Тодруулбал, манай улсын иргэн М нь өчигдөр орой Сувон хотын нэгэн орон сууцны хороолол дахь байрны манаачийн өрөөний цонхоор орж, дотроо 50 мянган воны эд зүйлс бүхий манаачийн цүнхийг хулгайлсан байна.
Тэрээр хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ архидан согтууруулах ундаа хэрэглэсэн, байрны гадаа унтаж байгаад сэрж, манаачийн байрны урдуур явахдаа цүнхийг нь хулгайлжээ.
Энэ үед цүнхээ таньсан манаач цагдаа дуудсанаар монгол залууг саатуулсан байна. Тэрээр "Би архи нэмж уух мөнгө олохоор хулгай хийсэн байна. Хэт согтуу байсан тул юу хийснээ санахгүй байна" хэмээн мэдүүлсэн байна.
Сэтгэгдэл (2)