Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хадан хавцал” гэдэг газар иргэн Ч.Шинэбаяр /18 настай, эрэгтэй/ “Орхон” голд живсэн байх болзошгүй байна гэсэн дуудлагыг энэ сарын 08-ны өдрийн 14:40 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, Цагдаагийн газрын 4 албан хаагч, ар гэрийн 4 хүн, нийт 15 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 16:50 цагт эхэлж 20:40 цагт зогсоон өнөөдөр 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж эхэлсэн байна.
Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Замчдын гудамжинд ургаа модон дээр сэтгэцийн өөрчлөлтэй хүн гарчхаад унах гээд байна гэсэн дуудлагыг энэ сарын 08-ны өдрийн 16:32 цагт хүлээн авч, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж Ж.Төгөлдөр /15 настай, эрэгтэй/-ийг ургаа модон дээрээс буулгаж, дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн талаар Гамшгийн шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.