Монгол Улс, БНХАУ-ын цагдаагийн байгууллагын алба хаагчдын хамтарсан "Бүргэд-2015" сургалт БНХАУ-ын Эрээн хотод эхэлж байна.
Энэхүү арга хэмжээ нь хоёр улсын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдаа сургаж, дадлагажуулах, харилцан туршлага судлах, терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх, хил дамнасан терроризмтой тэмцэх, бүс нутгийн болон олон улсын террорист этгээдүүдийг баривчлах, аюулгүй болгох чиглэлээр зохион байгуулагдах юм.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улс, БНХАУ-ын цагдаагийн байгууллага хамтран терроризмтой тэмцэх чиглэлээр зохион байгуулах "Бүргэд-2015" арга хэмжээ ӨМӨЗО ны Эрээн хотын ложистикийн төвд болох аж.
Энэ үеэр хоёр улсын ёслолын жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, тугийн жагсаал зэрэг үйл ажиллагаанууд болж, шуурхай удирдлагын штаб ажиллана. Хамтарсан сургалтад Монголын талаас 130 шахам алба хаагч оролцож, ажиглагчаар Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс төлөөлөгчид оролцох юм байна.