Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэн Б.Лхагвасүрэн төрд захидал илгээжээ

2015-9-09
0
ЖИРГЭХ

Захидал гэдэг уг нь амар мэндийг эрж эхэлдэг шиг санагдана. Гэтэл би тэгж бичиж эхлэх гэсэн чинь яагаад ч юм болж өгдөггүй ээ!

 

-Юу л болж байна даа! “Дэндүү зоргоороо” дээдэс минь гэж захидлаа эхлэе. Бичсэн захидал ихэнх тохиолдолд хариу нэхдэг. Миний бичсэн “тэнэг” захидалд та нар хариу өгөхгүй л дээ! Тийм зав, сэтгэл хоёр та нарт байхгүй. Хойшид хийх бүтээх ажил чинь миний захидлын хэсэг бусгийн хариу болох болов уу? гэж бүдэг найдна.

 

Надад: Энэ үед энэ хүн юу дуугарах бол? гэж хүлээх цөөхөн хэдэн уншигч түмэн байдаг юм. Та нар уншдаггүй юм аа! гэхэд тэр хэд минь уншиг дээ! гэж бодлоо.
Даанч дээ! гэсэн цөхрөл, мухардал, бухимдал энэ захидлыг надаар бичүүлсэн.
Сүмийн гадаа нохой хуцахыг, сүмийн дотор үл сонсоно... гэдгийг мэддэг атлаа... бие, сэтгэлээ татаж эс чадав.

 

НЭГЭН ЗҮЙЛ

“Шүүгч - гэдэг ярьдаг хууль
Хууль - гэдэг ярьдаггүй шүүгч...”
Цицерон (Марк Тулли)
(106-43 он МЭӨ)

 

“Гэмт” хэн боловч “зэм” эдэлдэг, жам ёс хууль дүрэм долингоршихоор засаглал ийм болдгийг өнөө цагт бидний монголчууд эдэлж байна. Аливаа буруу дараа нь ялгүй байдгийг анзаарсан хүмүүст, буруугаас айх айдсын хэмжээ, хүн ёсны хэмжээ үгүй болж, ичгүүр сонжуургүй зэрлэгшилд идээшдэг... Ийм үед буруугийн “зөв”-д багтаж зэм шийтгэлд үл өртөх дөт зам “дархлаа” эрх мэдэлт дээдсүүдэд илүү оногддог...
Ийм тохиолдолд доодос эгэл хүмүүс зэмийг “олон дуслаар” эдэлнэ...
Алаггүй хууль, авлигагүй засаглалыг ард түмэн хүсч байгаа ч, энэ хүслийнхээ мөн чанарыг үзэх битгий хэл мөрөөдөөд ч хэрэггүй боллоо.

 

Цуурайтсан хэрэг дуулиан элэрч алга болох нь эгэл хүмүүсийн эгдүүг хүргэнэ...
Эцсийн эцэст, бүгд холбогдохын учир, хорыг нь гаргаж, илрүүлж байна... гэсэн “ховс” үйлдэж, “золиос”-оо эргэж авардаг нэгэн зүйлийн “дом” юм бол уу? гэж бодогдоно...
Тэдний шархыг “өршөөл” хэмээгч долоож эдгээнэ... Гэмээ нуух шиг нууж чадсан дотроо “шархтай” хөөрхийс том агуулахын олон нүхтэй, хөеө ихтэй “харх” мэт, нүдээ гөлөлзүүлэн далд сүлжээ, хуйвалдаанаар ширээсэн бамбай дороо нуугдаж байна.

 

Он цаг тэднээс хариугаа авна гэдэгт найдахаас... Энэ нь өрөвдмөөр найдлага. Хүмүний нас зуурхан... Ийм муухай энэ он цагийг үзэлгүй бурханд одогсдод атаархмаар эгшин тохиох юм. Нүгэл байгаа даа! Үхлийг аз гэлтэй биш дээ!
Аргаа барахад л ингэж бодогдож байгаа нь тэр. Их хэлмэгдүүлэлтийн гучаад онд ийм цагийг үзэхгүй үхэх минь яалаа! гэж ард  түмэн гаслаж байсан гэдэг...

 

Дээр өгүүлснийг минь улиг гэж үзье! Хэн бүхний ярьдаг хэлдэг зүйл гэж... Сайн зүйл хөгжиж нарийсахын хэрээр үүнтэй уялдан муу зүйл зэрэг улам хөгжиж нарийсдагийг мартаж болмооргүй. Сайн муу хоёр нэг л хөрсөнд ургана. Их багаараа л ялгагдана. Намын харьяалал “ураг удам” элэгсэг таашаал, нутаг ус, тал тохой, танилаар тавигдсан ажлаа хийж чаддаггүй мэддэггүй атлаа, дайвар олзонд илүү мэрэгшиж байгаа. Хойчсын “дарга” нар олноор өсөж өндийж байгаа нь айдас төрүүлж байна... Эд нар буруу үйл явдлуудад “виз”-ээ сунгуулсан алдасууд болой...
Буруу муу бүхэн үргэлжлэх хугацааг уртасгагчид... Хүнийг таних болон томилгооны нүд “сохорсоны” үр дүнгүүд... Цэвэрхэн хувцасласан, ихэмсэг “тэнэгүүдээр” байгууллагууд дүүрлээ.
“...Нэг өтнөөс айх хэрэггүй, тэрний олон авгайлдануудаас л айж бай! Тэд бүгдээрээ “өт” болно.

 

Гадаадын сонгодог дээд сургууль, нутагтаа дээд сургуулийг төгсөх шиг төгссөн ухаантай боловсрол төгс сайхан залуучууд, нам бус, башир аргагүй, татах хүчгүйгээс болоод ажилгүй олноороо хохирч явна. Оюун ухаан гуйлгачилж явна.
Хүнд суртал гэдэг үг хуучирсан ч хүнд суртлын бодит мөн чанар гаарлаа... Мэдэхгүй чадахгүйн ихэмсэглэл – хүнд сурталыг үржүүлсэнтэй тэнцдэг юм байна...
“Сохор” сонголт, оюун ухааны сохролт, “сохор” томилгоо гурав нийлэхээр улс орон минь “цагаан таяг” тулан тэмтчин явах болно.
Миний бичсэнийг “үгүйсгэл” гэж үзэх хүн гарна. Та нар чинь... муу юм байна гэхдээ сайн зүйлүүд байна... гэж бичдэг билбүүрт идээшсэн улс...! Би оюунаар сул дорой байдал, авлигал, ашиг сонирхлын урт үргэлжлэх цаг хугацаанаас л айж байна.

 

НЭГЭН ЗҮЙЛ

“...Хүмүүс шүүмжлүүлэхийг хүсдэг юм шиг атлаа
сэтгэл нь танаас магтаал горьдож байдаг...”
Ульям Сомерсет Моэм
(1874-1965)

 

Та нарын олон нийлэлт, салалт ард түмний дургүйг хүргэж байна. Хацраа нийлүүлж нийлээд л хялалзаад л салцгаах юм... Үүний хуучин нэр томъёо нь “улс төрийн янхандалт” гэдэг. Энэний цаад агуулга нь Монголын төлөө нэгэн зорилго дор бус нам намынхаа зорилго дор нэгдэж салаад байх... Үзэл бодлын зөрөөгөөр эерэг, эсрэг байр суурьтай байх нь улс төрд зөвшөөрөгддөг зүйл.

 

Аливаа бүлэглэлүүд араншин, хэсэг бүлгийн эрх ашгийн болон алба, авлигын шунал сэдлээр давамгайлахыг оролдохыг улс төр хүлээн зөвшөөрдөггүй...

Нэг дэх салахын “хошин шог”-ын тоглолтоороо ард түмний гэнэн, та бидний алдаагаар, эмзэглэлээр амь зууж яваа хошин шогийн хамтлагуудын тоглолтоос хол илүү “хошин” боллоо. Та нарын тоглолт хорлонтой, гашуунаараа, гайтайгаараа бүүр давуу... Төр ард түмний зөв ойлголцол хүндэтгэл ирэх, өрнөх, одох гурван цагийг эрхшээсэн шалгарсан “мэргэн бодлого”, эв нийлсэн зөв чиг зорилго, эрчимтэй – эмгэггүй эдийн засаг, энэрэнгүй ёс зүй, хатуу хууль сайн төрийг бүрэлдүүлдэг юм гэнэ лээ...
Та нар минь чадахгүй, мэдэхгүйгээ хэлж чаддаг хүн байхгүй болсон үед чадахгүй юмаа хийгээд байгаа юм биш үү! Ю.Цэдэнбал дарга Энэтхэг улсад айлчлах үед нэгэн сонины сурвалжлагч – Энэтхэг, Монголын түүхэн харилцааны тухай асуухад нь –Энийг түүхчид мэднэ, би мэдэхгүй! гэж хариулсан байдаг нь хараар, цагаан дээр бичигдэж үлдсэн...

 

Монголын ухаантай сэхээтнүүд, лам, хуврагууд, өвгөд хөгшид Бал даргын ухаантайг шагшиж байсан... Монголчууд мэддэгээ гайхуулсанаас мэддэггүйгээ хэлэхийг ухаан гэж үздэг түмэн!
Манай өвөг дээдэс, мэддэг хүнд мэддэгийн нь орон зайг тавьж өгч чаддаг агуу байж... Сайн сайхны үр дүнг та нараас хүлээсэн ард түмний хүлээлт “цөхрөлд” туллаа. Мэдэрч байна уу? Ямар болох зорилгоо тодорхойлож чаддаггүй юмаа гэхэд ядахдаа яаж байгаагаа мэдрэхийг та нараас хүсч байна.

 

Хувь хүн өөрийгөө болгочихсон үедээ, эх орон, бусдын тухай бодох бодол нь хийсэн алга болдог. Амин ашиг нь “цадсан” хүмүүс их үйлс, зөв үнэнийг огоорч, мөнх бусыг мөнх мэтэд эндүүрэн “согтож”, жудаг журмыг битгий хэл их жамыг хүртэл мартахад хүрнэ. Монголчууд “...идэж цадаад хонио хариулах биш, хонио хариулчихаад ирээд цадахыг” эрхэмлэдэг түмэн. Идэх – бүтээх хоёрын аль нь урдаа байнав дээ!

 

НЭГЭН ЗҮЙЛ

“Улс төрд “зүрх” байдаггүй.
Зөвхөн толгой л байдаг...”
     Наполеон.1. (Наполеон Бонапарт) (1769-1821)

 

Би бага сургуульд байхдаа, Сетон Томпсоны “Чин зоригт адгуусан амьтдын үлгэр” гэдэг ном уншиж байсан... Энэ ном орчуулгын уран зохиолын ууган нь гэж хэлж болохоор, бүүр эрт худам монгол үсгээр хэвлэгдсэн байдгийм билээ...
Тэнд миний уншсан адгуусан амьтад шиг та нар их зоригтой улс юм аа... Тогтворгүй байдал, инфляци, их өр, ядуурлаас бүх дэлхий тэр чигээрээ айдаг байхад та нар ердөө айхгүй. Хэвийн үзэгдэл шиг хэвлэл, радио телевизээр яриад л...
Худлаа статистикийн тоо баримт, мэргэшсэн хуурамч инээмсэглэл, бүтэхгүй найдлагаа яриад л сууж байх юм...

 

Зээл авч, өрөнд өх малаа малчин хүн “өсгөөд” л. Өртөг нь дийлдэхгүй сургуульд хүүхдүүд нь сураад л... Өглөө босоход юмны үнэ тэнгэрт хадаад л,.. Валют “хашгирч” төгрөг “сөөгөөд” л... Шинээр орчлонд ирэгсэд өртэй өлгийд “унаад” л... Орой болгон телевизээр шинэ “сайд” царцсан барилга, дутуу зам, осол, үер, гал, гэмт хэрэг, морины уралдаан, наадмын зар гараад л... Миний тэнэг хий хөөрч... баахан зураглал – Нэг мэдэхнээ биччихэж...

Тогтворгүй байдал гэдэг нь төрийн “газар хөдлөлт”, инфляци гэдэг нь эдийн засгийн галзуурал гэмээр...

 

Тогтворгүй байдал ард түмэнд ямар хүчтэй нөлөөлдөгийг та нар мэддэггүй юм шиг. Монголчууд хувирах, урвах хэзээний дургүй уламжлалтай түмэн. Та нарын “газар хөдлөлт” ард түмний сэтгэлийн сүм нурж, гайхширах, эргэлзэх, итгэж ядах бүгд ирж, - хэзээ л дээрдэж байлаа гэсэн урамгүйдэлд унацгаадаг.
Ажлаа хийж чадахчаан болж байгаа нь чадахгүйтэйгээ хамт огцрон хийснэ... Үлдсэн орон зайд нь бүлэг “хамхуул” нисэн ирж сандлуудын хонхорхойд дараачийн салхийг хүлээн цуглана.

 

Ард түмэн та нарын хэн нь хэн болохын танилт, мэдээллээр хангалттай байдгийг анзаардаггүй бололтой юм...
Эргэлзэл төрүүлсэн хэвлэл мэдээлэл ч та нарын тухай буруу зөв ойлголт хэдийнэ өгч амжсан байдаг... Ийм болохоор гэрэл сүүдэр чинь, ард түмний мэддэг зүйл гэж ойлгож болно. – Бид эзэнтэй юм уу, ер нь? ... гэж ард түмэн асууж байна шүү дээ!  
Эзэн нь хэн нь мэдэгдэхгүй солигдоод байхаар ийн асууж байгаа... Аливаа буруу зөв бүхэн хариуцах эзнээ нэхдэг. Уг нь бурууг хүлээх эзэнгүй болтол элийрүүлэх бодлого чинь “сэлгээ” биш баймаар юм.

 

Монголын төлөө нэгдэх, эвтэй зүтгэх сэтгэл зүрхгүй, өөрийн бодсоноосоо бусдыг үл зөвшөөрдөг, нам, намын “буулган” дор хөллөгдсөн, түүчээнүүд болцгоочихоод, ардын дуунд гардаг шиг... Монголыг минь... Ийш нь тийш нь чангааж явна... Төрийн “газар хөдлөлт”-ийн үед олон хүн сандлаасаа хагацаж, уй гуниг болж, олон хүн сандал олж баяр хөөр болно. Зуурын сайд дарга нар туйлж гарна. Өчигдөр шоронгоос гарсан авлигын хэрэгтэй хүн өнөөдөр сайд юм уу, гадаадад онц бүрэн эрхэт элчин сайд, дарга болоход гайхах зүйл үгүй!

 

Энэ үйлдлүүд төрийн дээд өндөрлөгөөс эхлээд сум баг хүртэл “газар хөдлөлтийн” чичиргээ нь мэдрэгдэж, сандлын “солио” гаарна...
Их юмны загвар, багад бүүр хүчтэй үйлчилнэ гээч! Телевизээр цулцайсан сайд гараад ирэхээр –Энэ одоо юу вэ? Тэгж тэгж явсан, шоронд байх амьтан, эсвэл: Энэ нөхөр гэмээ сайн нууж чадаж байнаа... Төнхүүлвэл их юм гарна даа!... гэж ярьдаг үзэгчидтэй олон тааралдах юм... Олны үг ортой... цуурай ихтэй л байдаг даа!
Шинэ сэлгээний эзэд бужигнуулж эхэлнэ... Урдахь зөв, буруу аль ч эхлэлийг үгүйсгэж “өөрийнхөөрөө” эхэлнэ. Урд ажиллаж байсан бүх хүнээ солино. Дараачийн сэлгээний хүмүүстээ нулимуулах байж, урдах хүмүүсээ нулимна... Энэ “орчил” чинь Монголын ард түмнийг хигэж дууслаа!... Хүн залгичихсан юм шиг цатгалан та нар хохирохгүй л дээ! Юмны төгсгөл, үр дүнг бодох тэнхэлгүй болтлоо хэтэрхий цухалдсан, олон давхаргын хүмүүс, -Энэ бүхэн цус үзэж байж засарна гэж ярих болж... Мэдэрч байна уу, та нар!

 

Их хилэгнэсэн ард түмний тэмцлийг цусаар л унтрааж байсан түүхийн гашуун тохиолууд байдаг ч ямагт ард түмэн ялж байсан... Цус үзэхийн тухайтад ярих нь битгий хэл, одоо хойч үед ч хүсэх ярих зүйл биш! Энэ ухваргүй цухалдлаас өнөөдөр битгий хэл түүх, маргааш хоёр эмээж байгаа...

 

Цус урсгаж, урсгуулж хэзээ ч болохгүй! Дэлхийд гайхагдсан монгол цус, асгах нь битгий хэл дусааж болохгүй ариун агаад хүчирхэг цус юм шүү! Төр – түмэн хоёр ийм тохиолдлоос болгоомжлон сэргийлэх учиртай...
Чадахгүй, мэдэхгүй, бүтэхгүй байгаагаа мэдэрч чадах ухааны шавхруу та нарт байгаа бол ард түмнээсээ уучлалт гуйж, Их Монголын ард түмний өмнө сэнтийнээсээ шилжирч өх цаг чинь болжээ... Феодализм, социализмын ялзарч байсныг зүхдэг шигээ... олж чадсан, хэрэгжүүлж чадаагүй Ардчилал шинэчлэл, намууд чинь ялзарч гүйцсэн байна. “Тэнэглэлийн эсгэлэн” үнэр үнэртэж байна. Ийм байгаагийнхаа бурууг та нар хүлээдэггүй байж... Ийм болгосныхоо бурууг өнгөрсөн он цагуудад тохолгүйгээр та нар хүлээх ёстой.

 

НЭГЭН ЗҮЙЛ

“Алдарсан мөрөөдөл, амлалт
ард түмнийг мохоодог...”
Жон Фицджералд Кеннеди
(1917-1963 Америкийн 35 дахь ерөнхийлөгч)

 

Хаана хаанаа мунгинасаар байгаад ирэх сонгуультай бид учирна...
Сонгогч түмэн минь сонгуулийн “шинэ үсгийн дугуйлан”-д олон жил суулаа. Үгүйдээ ташаа буруу сонголтоосоо залхсан байлгүй... Сонгууль, сонгуулийн хуулийг хүлээж донтсон хүмүүсийн тоо, “сонгогчдоосоо” давж, байж ядан өөртөө магтуу өргөж аль хэдийнэ эхэллээ...

Намууд хүнээ дэвшүүлдэг нь олон улсын жишиг. Бие даагчид гэдэг ч байх зүйл...
Квот гэдгийг харин хүлээж авч болох зүйл биш ээ! Хэн нь ч юм бэ энэ улс төрийн “мэхийг” аль улсын сонгуулийн хуулиас “өргөж” авчрав? Тэр хүн лав олзондоо сайшаагдаж өнөөдөр дарга юм уу сайд болчихсон байгаа даа! Мөнхөд “дархлагдсан улс төрч” гэж хаана байдаг юм бол оо? “Торгуулийн батальон” гэгдэх нэр дэвшигчид урд нь унаад, “амьд” үлдсэн дараачийн хүн нь сонгогдож байдаг юу гээч нь энэ вэ? Нэгэнт “дархан цаазтай Богд уул” мэт улс төрч тодруулсан юм чинь! Хэрвээ квотоор сонгогдсон нэгэн элдэв шалтгаанаар өөд болвол тэрний оронд хүн тавих ёсгүй, улс төрийн түүхэн туршид зайг нь онгорхой үлдээх ёстой болноо доо!

 

Шинэ сонгуулийн хуульд ийм боломж оруулваас сонгогчид сонгуульд санал өхөөс татгалзах нь зүйд нийцнэ... Монгол Улс хаант засагтай улс биш байх аа!
Ард түмний санал аваагүй хүн намын томилолтоор УИХ-д дэвшинэ... гэж юу байсан юм бэ? Намууд УИХ-д хүнээ дэвшүүлэх эрхтэй болохоос Их хуралд хүнээ томилох эрхгүй! Сонгууль нь томилолт байсан гэж социализмын үеийн сонгуулийг хараадаг биз дээ! Түүнтэй одоогийн энэ зүйл чинь “агаар нэгэн” байна шүү дээ! Тэр үеийн нам, хүнээ таньдаг нүдтэй байсан шүү дээ!
Үгүйсгэхэд учир буй!

 

Дараачийн нэг зүйл нь, УИХ-д сонгогдсон бүх хүнийг намаас нь түдгэлзүүлэх хэрэгтэй санагддаг... Их хурлын “намын бүлэг” гэдгийг, үзэл бодол, санаа сэдэл, өөрсдийн нь харж байгаа өнцгүүдийн бүлэг байгуулах нь зүйтэй санагддаг... Энэ нь дийлэнх болсон нам, илүү эрх эдэлдэг, ерөнхий сайд нь тухайн намын дарга байна. Намын дарга нар ерөнхийлөгчид дэвшдэг. Олонхи нь засгийн газраа байгуулна. Энэ тэр гэсэн хуульчлагдсан болон дадал болсон олон зүйлтэй миний бодол харшилж дургүйг чинь хүргэж болно.

 

Намынхаа гишүүнчлэлд үнэнч, хурлын гадуур болох үйл явдал, ажиллагаа, ёс төрөөс ангид байлгах гэсэн үг бус аа! Тус тусын намынхаа үзэл бодол, чиг баримжааг, санал бодлыг хэлэх, хэлцүүлэх эрхээс татгалзуулна гэсэн үг биш ээ! Харин ч намаар хаяглагдаагүй эрх хэмжээгээ эдэлсээр байх болно... Олонхиор давамгайлах гэдэг хэтэрхий тогтсон заншил атлаа туйлын зөв гэдгийн гаргалгаанд олонхи ч тэр цөөнх ч тэр алдах тохиол улс төрд зөндөөн! Олонхи гэдгийг хөдлөшгүй эдэлдэг хүч бол ард түмэн л байдаг. Олонхиос сонгогдсон олонхи гэж байдгийг би л лав мэдэхгүй.

 

УИХ-ын гишүүд давхар дээлээ тайлна гэсэн яриа их газар авсан. Уг нь давхар дээл гэдэг давхар албан тушаал нь хувь хүний чадамж, оюуны хүртээмжинд ачаалал их болох нь мэдээж!
УИХ-ын гишүүн сайд байх илүүц зүйл гэдэг нь зөв. Албан тушаалын давхцалаас гадна эрх хэмжээний давхцал гэдэг айдастай зүйл л дээ! Монголчууд нэг тэмээнд хоёр тооно ачдаггүй л улс даа! Эрх хэмжээ нэг цэгт цуглахаар ард түмнээ хэтийдүүлдэг гэж төрт ёсонд үздэг юм билээ.

 

УИХ-ын гишүүд маань давхар дээлээ одоохондоо сугалдрагалачихаад эсвэл бэлхэнцэглэчихээд л байгаа л даа! УИХ-ын гишүүдэд, ардаа компани, үйлдвэр сургууль, дэлгүүр, үгүйдээ түрээсийн байшингуудгүй хүн байгаа юм уу?
Тэгэхээр би гурван давхар дээлтэй юм байна даа гэж боддог... Энэнээс хойш гурван давхар дээлнийхээ хоёр дээлийг нь тайлъя! гэж ярьж байвал яасийм бэ? Монгол улсын нэгэн иргэний хувьд элдэв эрээвэр, хураавар эрэгцүүлэл бодлоо бичлээ...


“...Улс гэдэг – хөлөг онгоц
Засгийн газар – хөлгийн дарвуул
Ард түмэн – салхи
Цаг хугацаа – далай тэнгис...”
                        Карл Людвиг Берне.         (1786-1837)

 

гэж хэлснийг энд оруулан хүмүүст уншуулмаар санагдлаа.
Хамгийн сүүлд та нараас хичээнгүйлэн гуйх нэгэн зүйл байна. Ирэгсдийг тосох, үхэгсдээ онголох эх нутгийг минь бүтэн үлдээж үзээрэй! гэж гуйя!!! хэмээн захидлаа дуусгая!

 

Баянгол дүүрэг, 1-р хорооны иргэн Бавуугийн Лхагвасүрэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (144)

  • Д.Намсрай 2018.07.10 (202.9.40.55)
    Б.Лхагвасүрэн хэмээх энэ эрхэм хүмүний бичсэнийг нүдтэй юм бол унших,сүвтэй юм бол Бодох л учиртайсан.Даанч тэнэг мунхагаараа тэргүүлэгчид,тэгнэ ингэнэ гэдгээрээ хуурагчидаад эх ороноо гэх сэтгэл,эгэл түмэнээ бодох энэрэл байхгүй нь сайхан даа. Миний шүтээн эрхэм хүн танд эрүүл энх урт наслахын ерөөл тальбие.
    2018 оны 07 сарын 10 | Хариулах
  • бага байнаБи (207.244.77.138)
    Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилт хийх боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан. doctorcollins3gmail.com эсвэл whataspp түүнийг ашиглана_ 16106343682 бага байнаБи Монголоос
    2017 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.160.82)
    vneniig l ogvvlj dee ... ghdee onoo tsagiin gishvvd bvv hel doktoruud hvrtel iim bichveriig urt geed unshihaa bolison. bid chine biesiinhee neriig hvrtel bvten duudaj chadahaa bolitloo oyunii doroitold orj ehelj bga daa ... buurai mine tand urt nas udaan jargaliig hvsen erooe
    2017 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.44.202)
    nurshuu l yum bna
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Mgl (103.229.123.210)
    Ene ME-g 20 jiliin tursh tolgoi deeree zalsan Tov aimgiihnii omno tolgoi gudailgan haramslaa ilerhiilee!!!
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • Dash (103.229.123.210)
    Uhaantai ard tumen gej baidaggui, harin uhaantai tsoonh tedniig araasaa chirj yavdag gej ug bdg. Harin ter uhaantai tsoonh ni haashaa chireh ni l asuudal!!! Bidnii songoson erhemuud bol bugd l uhaantai. Yamar l teneg baitlaa maniihaa tarhiig ugaaj baigaad deer maani suuchihsv gej.. Harin ted bol eh oron ard tumnii toloo geh yamarch setgelgui, amia bodson, hyazgaargui shunaltai ih muu humuus. Yay gehev bid l songoson. Tednii araas chiregdeed l yavaad bsijdee. Haramsaltai... Hairan saihsn rh oron mini
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • нара (59.153.113.149)
    м.энхболд байсан цагт газар үгүй
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • zeb (103.26.194.64)
    ah cni 76 n 1ni bh ard tvmen congolt hiigeegvi ted eercediigee l congocon ard mvmen feneg bisn
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Ах (103.26.194.134)
    Өөрсдөа сонгож төрөө байгуулчихаад араас нь ийм юм ярьж бичиж суудаг биднээс өөр эргүү улс байдаг болов уу. Төр засаг хоолыг чинь бэлдэж амьдралыг чинь даадаг гэж хаанаас сурсан хөлдүүнүүд вэ. Амьдрал ахуйгаа хэнд даатгаад, хэнээс юугаа нэхээд байгаагаа улсууд вэ.
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.70.42.26)
    Ажлаа хийж чадахчаан болж байгаа нь чадахгүйтэйгээ хамт огцрон хийснэ... Үлдсэн орон зайд нь бүлэг “хамхуул” нисэн ирж сандлуудын хонхорхойд дараачийн салхийг хүлээн цуглана... ядахнаа энэ мөрийг ч болсон дээдсүүд минь нэг хараад ухаан бодолдоо эргэцүүлээд үзээсэй хаа сайгүй ийм байдал байна
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • vab (43.242.243.11)
    uhaantnuud mini eh oron ard tvmnee avraacn vri hel bicn bvgdeerei demjie vr hoichoo abrav conguuli ard tvmbii congolt boloogi snvv dee
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • zochin (122.201.24.206)
    Mongoliig manan iin lyibarchid zaraad ehelchihsen yum bish yy
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.31.227)
    Hohineee ta nar. Hen ardiin namiin koministuudiig songo gesiin. Odoo ta nar ih zovno.
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (27.123.214.125)
    Hooson tsetserhsen umhii kommunist . Odoo MAN chini yalj Tsedenalyn chin oig temdegleed saihan bna uu
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.40.231)
    Одоо л энэ захиагаа бичвэл таарна
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Zochin (103.212.116.233)
    Ene zahiag 2015 ond AN-n ued bichsen shuu dee. Deer ni on sar ni bna.
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.41.210)
    Vnendee muuxai bainaa.
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.212.117.126)
    Монгол л хүмүүс юм чин ямарч нам гарсан эх орныхоо төлөө байх гэж итгэж байлаа. Нөхөр ураг төрөлөө томилох нь энгийн үзэгдэл болсон . Ажилын чадвар огт хамаагүй улс төрийн өшөө авалт нүүрлэлээ. 8 хувийн зээл авсан залуус яанаа
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • Zochin (81.165.152.27)
    Jinkhene eh oronch, temtsegch gishuudee populist gej hochlood songoogui biz dee? Songuuliin beltgel angiinhaan? Odoo yund n uurlaad baigaa yum be? Negent ungursun.
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • zochin (59.153.115.9)
    76 dotor 10 gaigui hun bgaa bh ted unshaad busdadaa hurgeesei neeree l iim bgaa gevch ard tumen yaj ch chaddaggui shuu dee odoo harin negdej neg yum bolohgui bol eh nutgaa aldana shuu bidnii ur huuhed haana amidrah ve deedsuud gadaad garna bid uldene sh dee teneg ard tumen minee
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (101.235.62.32)
    Энэ захиаг share хийж хүмүүст хүргээрэй ард түмэн бүгд эзэнгүй төрийг хараад эмэгнэн гашуудаж байнаа дэмжээрэй монголчууд зөв удирдах хүнтэй бол байгаа бүхнээ өгөөд ч болов өрөөс гарах сэтгэлтэй хүмүүс шүү өр гэдэг бол хараал гэж номон дээр байдаг шүү дээ өрнөөс гарахад бүгд сэтгэл гаргаачээ оффшорт байгаа мөнгөө сэтгэлээрээ өгөхөд л өргүй болно биз дээ ард түмэн туйлдаж цөхөрч байгааг харж чадахгүй байна шүү
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (101.235.62.32)
    Үнэхээр зөв чадахгүй бол огцордог баймаар байнаа би болж байвал бусад нь яахав гэсэн өчүүхэн бололтой тэнэгүүдээр төрийн ордон дүүрэхээр ард түмэн цөхөрөх нь үнэн манайхан өөрсдөө мөнгөнд хууртан саналаа худалдаад үр дүн нь энэ шүү дээ мөнгөтэй хүнийг сонгох гэдэг угаас тэнэглэл толгой нь мөнгө болох бүхнийг зарж мөнгө болгох хүсэл буцалж байхад эх орноо ч хайрлахгүй зарна биз дээ гэм хийж буйгаа мэдэгдэггүй тэнэгүүд бурханы өмнө очсон ч гэмийг нь үр хүүхдүүд нь төлөх нь хууль шүү дээ энэ захиаг дэмжиж байна олон хүнд хүргээрэй
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • Монгол (122.201.24.220)
    Босцгоо дарлагдсан ардууд гэж нэг дуу байдагдаа. Энэ дууг одооны төр барьж байгаа намын нөхдүүд мэддэггүй юм болвуу. Ард түмнийг минь хэтэрхий муухай доромжилж байгаагаа ойлогдог болвуу. Өр тавьж байснаас бид чадахгүйнээ дараагын чаддаг нь энэ ажлыг хий гээд хэлчихэж болдоггүй юм байх даа. Тэгж донгио, донгио юм ярьж өөрсдийнхөө болон намынхаа нэр нүүрийг барж байхаар болимоор юм
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.143.83)
    bauplalaa tanid.
    2016 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (59.153.115.100)
    За тэр эх орныхоо төлөө цус асгаруулахад бэлэн Монголчууд... Энд сэтгэгдэл бичихээс хэтрэхгүй нөхдүүд. Нэр, утас хаягаа үлдээвэл бодитоор ажли хэрэг болгоё.... Амжих уу таануус
    2016 оны 09 сарын 10 | Хариулах
  • zochin (150.129.141.217)
    Eh oron tusgaar togtnoloo hamgaalj uldhiin tuld tsus asagruulah heregtei bol asagruulah l bolno
    2016 оны 09 сарын 10 | Хариулах
  • zochin (59.153.115.64)
    ene aguu hunii zahidaliig tur zasgiin erhem said darga nar UIH-iin gushiud buren unshaasai daa heleh yarihaa medehgui oid tuursen im shig bga humuus oilgoh bolov ui daa eregtsuulj bodmoor um ih l bh shig bn daa
    2016 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.9.91.162)
    Баярлалаа таньд олон ахмад буурлын санаа нь зовж даралт нь ихсэж суугаа байх.Арай л биш төр болж байна .Одоо орон нутгийн сонгуулиа зөв сонголт хийгээсээ дээ .Бурхан минь
    2016 оны 09 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    12 цаг 4 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    12 цаг 11 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    21 цаг 57 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    22 цаг 10 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    22 цаг 19 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    22 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    22 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    22 цаг 41 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    22 цаг 41 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК