Дэлхийн улс оронд суралцагч Монголын залуучуудын холбооноос “Англи хэлтэй дүүрэг” анхдугаар аяныг ирэх сараас эхлэн зохион байгуулахаар болжээ. Аяны хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 15-аас дээш насны 1800 иргэнд англи хэлний сургалтыг мэргэжлийн болон гадаадын багш нар үнэ төлбөргүйгээр явуулах аж. Сургалтад хамрагдах иргэдийг дүүргийн хороодоор дамжуулан сонгох бөгөөд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүсдэг ч боломж, бололцоогүй оюутан, сурагчид, албан хаагчдыг хамруулах юм байна. Ингэхдээ 10 мянган сугалаа тарааж, тэднээс 1800 иргэнийг сонгон англи хэлний мэдлэгийн төвшнийг тогтоон анхан, дунд, гүнзгий шатны ангид хуваарилах аж. Түүнчлэн гадаадад суралцаж буй залуус мэдлэг, туршлагаа хуваалцан, илтгэх урлагийн лекц унших юм.