Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын Даатгалын хяналтын хэлтсээс даатгалын компаниудад шалгалт хийжээ.
Тодруулбал, наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар таван даатгалын компанид иж бүрэн, 11 компанид хэсэгчилсэн, мөн Албан журмын даатгагчдын холбооны үйл ажиллагаанд иж бүрэн шалгалт хийсэн байна.
Шалгалтаар даатгалын компаниудын нөөц сангийн байршил алдагдсан, нөөц сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхдээ зөвшөөрөгдсөн хувь хэмжээг зөрчих, даатгалын программ хангамж байхгүй, нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор хөтлөөгүй, нөхөн төлбөрийг зохих журмын дагуу барагдуулаагүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдлууд илэрчээ.
Иж бүрэн шалгалтад “Хаан даатгал” ХХК, “Бодь даатгал” ХХК, “Монре даатгал” ХХК, “Монгол даатгал” ХХК, “Улаанбаатар хотын даатгал” ХХК тэргүүтэй байгууллагууд хамрагдсан байна.
Илэрсэн зөрчилд нийт 26.1 сая төгрөгийн торгууль тавьж, улсын төсөвт төвлөрүүлжээ.
Сэтгэгдэл (4)