Автобусны жолооч, зорчигчийг унагаж гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, ХААЯ-ны урд замд Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн "Daewoo BS" маркийн автобусны жолооч Г нь зорчигч 68 настай эмэгтэй С-г унагаж гэмтээсэн байна.
Уг ослыг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа бөгөөд олын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.