Энэ сарын 14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 13-нд Алтайн уулсаар, 14-нд баруун болон төв, говийн нутгаар, 15-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.
Улаанбаатарт өнөөдөр өдөртөө + 23 хэмийн дулаан байна. Харин шөнөдөө + 5 хэм байна. Багавтар үүлтэй. Бороо орохгүй.