2015.9.12, Бямба гараг / Билгийн тооллын: 29
Намрын тэргүүн хөх бич сар
Бага морь одтой, цагаагчин туулай өдөр
Аргын тооллын: 2015.9.12, Бямба гараг
Наран ургах шингэх: 06.34-19.16
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.