Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Баруун бүс дэх газрын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Ховд аймгийн ИТХ, ЗДТГ-аас бага оврын автобус 1, хилийн боомтуудад олон улсын стандартад нийцсэн шалгагчийн кабин 16, шалгагчийн цүнх, иж бүрдлийн хамт 40, тээврийн хэрэгслийг шалгах толь 10 ширхэгийг тус тус хүлээлгэн өгсөн байна.
Орон нутгаас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газарт уг дэмжлэгийг үзүүлснээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ, албан хаагчдын ажиллах орчин илүү сайжрах юм.