Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг шалгажээ. Шалгалтад 329 аж ахуйн нэгжийг хамруулсан байна. Үүнээс 26 нь их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн аж.
Хоолоор уйлчилдэг газруудад хийсэн удаа дараагийн шалгалтаар зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулдаг зөрчил нийтлэг илэрдэг юм байна. Нийтийн хоолны газруудын дийлэнх нь зориулалтын бус барилгад, орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг аж. Талбайн хэмжээ хүрэлцээгүйгээс хоол үйлдвэрлэх технологийг зөрчиж, хоол, хүнс бохирдох нөхцөл бурдуүлдэг тухай НМХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.Нямдаваа хэлсэн юм. Үүнээс гадна тэнд ажиллаж байгаа хумүүс эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагддаггүй нь ч шалгалтаар илэрсэн байна. Тиймээс зөрчил илэрсэн газруудын үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлөө арилгах албан шаардлага өгчээ. Шаардлагын дагуу өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн бол үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь сэргээх аж.
Дашрамд сонирхуулахад, үс, хувцсанд үнэр шингэдэг газарт хооллохгүй байх нь чухал гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсэн. Учир нь хоолны газарт агааржуулалтын систем чухал үүрэгтэй байдаг гэнэ. Агааржуулалтын системийг зориулалтын дагуу хийгээгүй газрын зааланд илүүдэл чийг, уур, хиншүү тархдаг аж. Мөн энэ байдал нь болсон болон түүхий бүтээгдэхүүний чанарт нөлөөлдөг юм байна.
Сэтгэгдэл (1)