Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгажээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатар аймгийн Онгон сум дахь Монгол Улсын баатар Чойн Дугаржавын нэрэмжит Хилийн 0184 дүгээр анги Цэргийн гавьяаны одонгоор шагнагдсан байна.
Ирэх жил түүхт 80 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлэх Онгоны отрядын хамт олон Чөлөөлөх дайнд ЗХУ-ын Армийн генерал И.А.Плиевийн удирдлаган дор харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж явсан баатарлаг гавьяатай. Тиймээс ч түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, үе үеийн хилчдийн улсын хил хамгаалалтад оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Цэргийн гавьяаны одонгоор ийнхүү шагнасан байна.
Зүүн хязгаарын хилийн тохинуулах, хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Онгоны отрядод одон гардуулах үйл ажиллагаанд дэд хурандаа Х.Гантулга захирагчтай хилийн ангийн хамт олноос гадна ахмад хилчдийн төлөөлөл хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчид оролцож цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл болсон ангийн байлдааны тугандаа хүндэтгэн одонгоо заллаа.
Сэтгэгдэл (1)