Улаанбаатар дахь Английн Элчин Сайдын Яамнаас MINI автомашины парад зохион байгууллаа.
Чингисийн талбайгаас 15 цагт эхэлсэн уг парад нь Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэл яваад буцаж талбай дээр ирэх маршруттай болжээ. Английн Элчин Сайд Катерин Арнолд мөн уг парадад оролцсон байна.
Мөн 9 сарын 18-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохиогдох Их Британийн Өдөрлөг болох аж. Урлаг соёл, боловсрол, худалдаа гээд олон салбарыг хамарсан энэхүү өдөрлөгт очсоноор та Их Британи улсын соёлтой танилцахаас гадна дотоодын болон олон улсын компаниудтай түншлэх боломжтой юм.
Монгол улсад нийтдээ 50 гаруй MINI брэндийн машин байдаг гэнэ. Хамгийн анхны Austin Mini нь 1959 онд бүтээгдсэнээс хойш Их Британи болон дэлхийн бусад орнуудад сая сая тоогоор үйлдвэрлэгджээ.
Г.Үжин