Дорноговь аймаг Япон улсын Шизүока мужийн тариалангийн газартай хамтарч говийн нөхцөлд гурвалжин будаа ургуулах туршилтын ажлыг 2013 оноос эхэлсэн юм.
Энэ онд туршилтын ажлыг дахин хийхээр Япон улсын мэргэжилтэн Коикэ ирж газар дээр нь заавар зөвлөгөө өгч туршилтын тариалалтыг 0.6 га талбайд хийсэн нь амжилттай ургаж ургац хураалт хийхэд бэлэн болоод байна.
Д.Ундрах /24tsag.mn/