Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Галбын говийн ганган улаан тэмээтэй Өмнийн цэнхэр хязгаараар зочиллоо

2015-9-17
0
ЖИРГЭХ

       500 гаруй үзмэртэй уг музейн гол үзмэр хоёр бөхт тэмээ

 

"I love Mongolia" төслийн Өмнийн цэнхэр хязгаарт ирээд байна.  Байгалийн баялаг, Оюутолгой, Тавантолгой зэрэг ордоороо Монголдоо төдийгүй дэлхийд данслагдсан том аймаг бол Өмнөговь.  Тус аймаг 60 мянган хүн амтай бөгөөд тэдний 20 мянга нь Даланзадгад суманд суурьшсан байна. Нутгийн гол онцлог болсон ашигт малтмал, Галбын говийн ганган улаан тэмээний талаарх сонирхолтой сурвалжлагыг бид дор сийрүүлж байна.

 

Тус аймагт Тэмээний музей гэж алдарт музей байдаг бөгөөд жилдээ 8000-10 мянган жуулчин татдаг аж.

Энэхүү музейгээс дэлхийд ховордож, буй хоёр бөхт тэмээний гарал үүсэл, хүн төрлөхтөн тэмээг аж ахуйдаа хэрхэн ашиглаж, хэрэглэж ирсэн түүх алдар гавьяатнууд, тэмээг хамгаалах, түүний ашиг шимийг хэрхэн хүртэж ирсэн талаарх уламжлалт аргууд, холбогдох тоног хэрэгсэл, ноос ноосон бүтээгдэхүүн, уран зээгт наамлуудыг сонирхож болно. Мөн уг музейд өнөөдрийн байдлаар ясаар болон хиймэл үзмэрээр  нийт 500 гаруй үзмэр хадгалагдаж байгаа гэнэ.

Музейн гол зорилго нь улсын хэмжээнд ганцхан байгаа хоёр бөхт тэмээг алдаршуулах зорилготой гэнэ.

Энэ нутгийн малчин ард тэмээг өсгөж үржүүлэхийн зэрэгцээ, ингэний хоормог сүүгээр цагаан идээ, амтат чихэр боловсруулж байна.

 

Б.Жаргал: Манай аймаг үлэг гүрвэлийн өлгий нутаг

Өмнөговь аймгийг Үлэг гүрвэлийн өлгий нутаг гэж үздэг. Тиймээс ч Байгалийн музейг 1945 онд байгуулан түүхийн хосгүй үнэт үзмэрийг олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор аймаг орон нутгийг сурвалжлах кабинет нэрээр байгуулж байжээ. Одоогоор музей 2500 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгатай, нийт 10 гаруй ажилтантай, жилд дунджаар гадаад, дотоодын 8000-10000 гаруй жуулчдад соёлын үйлчилгээг үзүүлж түгээдэг аж.

 

Дээрх үзмэр дотор Үлэг гүрвэлийн танхим байдаг бөгөөд тэнд нь 20-30 гаруй л үзмэр хадгалагдаж байна. Сан хөмрөгч Б.Жаргалын ярьж буйгаар “Манай аймаг үлэг гүрвэлийн өлгий нутаг гэдэг хэрнээ үзмэр нь ховор. Яагаад гэвэл олдсон цагаасаа эхлэн олон улсад судлагдаж гадаадад, АНУ-д гарч үзэсгэлэнд тавигдсан. Түүнээс гадна Нийслэлд Байгалийн түүхийн музейн дөрвөн давхарт байгаа үзмэрүүд бүгд манай аймгийнх байдаг. Үнэндээ гадагшаа гараад эргэж ирдэггүй” гэв. Ийнхүү төрсөн үүсч гарсан өлгий нутагт нь Үлэг гүрвэлийн үзмэр олдвор ховор байдаг хэдий ч энэ аймгийг Үлэг гүрвэлийн анхдагч аймаг гэдэгтэй маргах хүн бараг байхгүй биз ээ.

5000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр үлджээ

 

Музей нь говийн ард түмний зан заншил, шашин шүтлэг, уламжлалт зан үйл, соёлын түүхт дурсгалт үзмэрээр арвин аж. Музейгээс Ноён Сэрвэйн дархчуудын өвөрмөц хийц бүхий мөнгөн аяга, гоёл чимэглэл, сав суулга, шашны холбогдолтой зураг, чулуун зэвсгийн үеийн хүрэл төмрийн үеийн үзмэрүүдийг үзэж болох ажээ. Тус аймагт одоогоос 5000 жилийн өмнө хүн амьдарч байсан  ул мөр бүхий “Оцон мааньт”, “Шархулсан”, “Баянзаг” зэрэг газруудаас олдсон эд өлгийн зүйлс, палеонтологийн олдворууд, мөн говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээсэн бүтээлийн дээжис арвин байв.

 

Тухайлбал, Ноён Сэврэй сум нь улс даяар алдартай мөнгөн эдлэлийн Ноён-Сэврэй хийцээрээ гайхагдсан үе үеийн дархчуудыг төрүүлсэн нутаг ажээ. Мөнгөн эдлэл нь зузаан мөнгөний орц арвинтай, эдэлгээ удаан, уламжлалт гар арга буюу утас сувималын аргаар хийдэг. Мөнгөн аяга, гаанс, хазаар, эмээл, мөн дан мөнгөн эдлэл биш булигааран эдлэлээрээ алдартай аж. Дархчууд дотроос Цэдэн түүний ач Хатнаа, Эрдэнэ, Цоож зэрэг үе уламжлагдсан урчууд мөнхлөгдсөн байдаг гэнэ.

 

Мөн онгон дагшин говийн хөрснөөс олдсон төрөл бүрийн хүдэр, Оюутолгой, Тавантолгойгоос олдсон ашигт малтмалын дээж, 60-250 сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлийн яс өндөг, эрдэс давс, хагас эрдэнийн чулуулгуудыг үзэж болно.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    9 цаг 23 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    9 цаг 29 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    19 цаг 16 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    19 цаг 29 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    19 цаг 38 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    20 цаг 0 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    20 цаг 0 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    20 цаг 0 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    20 цаг 0 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК