Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргажээ.
Захирамжаар Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн өдрийг ирэх сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлэх, зохион байгуулах ажлын хэсгийг баталсан байна.
Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллах гэнэ. Нийслэлийн өдрийг угтан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж ажиллахыг дүүрэг, харьяа газрын дарга нарт, нийслэлийн өдрийн арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө, төсвийг батлуулан хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг ажлын хэсэгт даалгажээ хэмээн Нийслэлийн ХМА-аас мэдээллээ.