Иргэд нийтийн тээврээр “U money” цахим картаар зорчиж байгаа билээ.
Гэтэл сүүлийн саруудад насанд хүрэгчид сурагчийн картаар зорчих зөрчил гарах болжээ. Тодруулбал энэ сарын 16 ны өдөр энэ төрлийн 29 зөрчил бүртгэгдсэн байна.
Учир нь хүүхдийн картаар 200 төгрөгөөр зорчдог юм. Тиймээс Монголын сурагчдын холбоо, “Улаанбаатар смарт карт” карт компанийн зүгээс картыг автобусны буудлаар борлуулахыг зогсоожээ.
Ингэснээр хүүхдийн картаа авч амжаагүй сурагчид сургуулиараа дамжуулан Монголын сурагчдын холбооноос авахаар боломжтой аж.
Сэтгэгдэл (1)