Монголын хүүхдийн спортын V их наадам бүтэн найман өдрийн турш болж өчигдөр өндөрлөлөө.
Их наадмын анхан шатанд спортын 42 төрөлд 100,000 гаруй өсвөрийн тамирчид хамрагдсанаас 17 спортын төрөлд 1876 өсвөрийн тамирчид эрхээ авч 147 багц медалийн төлөө өрсөлдөн юм.
Наадамд багийн дүнгээр Баянзүрх дүүрэг 21 алт, 19 мөнгө, 20 хүрэл нийт 60 медальтайгаар тэргүүн байр, Сүхбаатар дүүрэг 17 алт, 15 мөнгө, 23 хүрэл нийт 55 медалиар хоёрдугаар байр, Орхон аймаг 17 алт, 8 мөнгө, 14 хүрэл медальтайгаар гуравдугаар байранд тус тус шалгарсан юм. Наадамд баг тамирчидаа амжилттай бэлтгэн тэргүүлсэн аймаг, дүүргийн Засаг дарга, Биеийн тамир спортын удирдлагуудыг наадмыг зохион байгуулагчдын зүгээс шагнаж урамшуулсан юм.
Ийнхүү найман өдрийн турш үргэлжилсэн спортын их наадам бадамлан ассан галт бамбараа жаргааж, Зохион байгуулах хорооны дарга Т.Болдбаатарт шилдэг өсвөрийн тамирчдад наадмынхаа тугийг гардуулан өгснөөр Монголын Хүүхдийн спортын V их наадам өндөрлөлөө.