Монгол Улсын гавьяат тамирчин Дэлхийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт С.Цэрэнчимэд өнөөдөр KIA маркын автомашины эзэн боллоо.
Түүний дэлхийд гаргасан амжилтыг үнэлж, цаашдын амжилтын "Алтан шар зам нь өлзийтэй байг" хэмээн "М Ти Эс" ХХК-ийн хамт олноос энэхүү машиныг бэлэглэсэн байна.
Тус компанийн захирал П.Бат-Эрдэнэ С.Цэрэнчимэдэд түлхүүрийг нь гардуулан өгсөн ба түүнийг олон олон тэмцээнд түрүүлж өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.